EN

    Хил, зааг

        Хил зааг гэдэгт засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэс, Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан тусгай хэрэгцээний газрын хил зааг, бүсчлэлийн хил, байгалийн бүс бүслүүр болон байгаль, нийгэм, эдийн засгийн бусад хил, зааг багтана.

    Газрын зураг харах

    Ач холбогдол

        Бүс нутаг, Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хэмжээнд суурь судалгаа, тооцоо, төлөвлөлттэй холбоотой шийдвэр гаргахад улсын хил, түүний доторхи нэгжийн хил, тусгай хэрэгцээний газар, эко-систем, геологи, байгаль, нийгэм, эдийн засгийн бусад хилийг давхцуулан орон зайн дүн шинжилгээ хийх боломжийг бүрдүүлнэ.

    Зориулалт

       Барилга, суурин газрын мэдээллийг хот байгуулалт, төлөвлөлт, гамшгийн эрсдэл, түүнээс урьдчилан сэргийлэх, түргэн тусламж, татвар ногдуулалт, хүн амын тархалтыг тогтоох, дүн шинжилгээ хийх зэрэг тохиолдлуудад хэрэглэнэ.

    Одоогийн мэдээллийн сан

    • Геомэдээллийн сан бүрдсэн.

    Хадгалагдах хэлбэр

    Геомэдээллийн сан

    Дүрслэгдэх хэлбэр

    Цэг, полигон

    Шинэчлэл хийх давтамж

    Хууль, журмын дагуу тогтоол шийдвэр гарсан тухай бүрд шинэчилнэ.

    Цахимаар түгээх

    Нээлттэй, захиалгат

    Ашиглах эрх

    Энгийн, ахисан

    Топологийн дүрэм

    Геометр биетүүд хоорондын хамаарлын топологийн алдаагүй байх.

    Үндсэн хариуцагч

    ГЗБГЗЗГ (Газар зохион байгуулалтын хэлтэс, Геодези, зураг зүйн хэлтэс), Холбогдох төрийн байгууллага.

    Орон нутагт

    Аймгийн ГХБХБГ, сумын газрын даамал, Нийслэл, дүүргийн  газар зохион байгуулалтын алба, бусад төрийн захиргааны байгууллагууд.

    Дэлгэрэнгүй мэдээлэл

    aaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa

        Хилийн цэс: 1959 онд Монгол улсын хэмжээнд аж ахуй хоорондын газар зохион байгуулалтын ажлыг зохион байгуулж аймаг, сумдын хилийн цэсийг тогтоон тухайн аймаг тус бүрийн хурлаар хэлэлцүүлэн  баталгаажуулсан. Үүнээс хойш зарим аймаг, сумд нэмэгдэх болон нэгтгэгдсэний улмаас олон төрлийн зарлиг, шийдвэр гарсан бөгөөд түүнийг БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн /хуучнаар/ 1977 оны 04 сарын 04-ны өдрийн 75 дугаар зарлигаар 18 аймаг, сумдын болон Нийслэлийн хилийн цэсийг дахин шинэчлэн тогтоож баталсан байна. 1977-2012 онуудад зарим аймаг, нийслэл, сумдын хилийн цэсийг өөрчлөх, шинээр аймаг, сумд нэмэгдсэн зэрэг шалтгаанаар нийт 28 төрлийн тогтоол, зарлиг шийдвэрүүд гарсан бөгөөд эдгээр зарлиг тогтоолууд нь одоог хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Тусгай хэрэгцээний газар: Монгол улсын газрын нэгдмэл санд тусгай хэрэгцээний газар 16,1%-ийг эзэлдэг /2018 оны байдлаар/ бөгөөд уг ангилалд  улсын тусгай хамгаалалттай газар 21140,8 мянган га буюу 83,76%, улсын хилийн зурвас газар 3111,9 мянган га буюу 12,33%, улсыг батлан хамгаалах болон аюулгүй байдлыг хангах зориулалтаар олгосон газар 124,1 мянган га буюу 0,49%, гадаад улсын дипломат төлөөлөгчийн газар болон консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газарт олгосон газар 0,03 мянган га буюу 0,14%, аймаг дундын отрын бэлчээр 691,41 мянган га буюу 2,74%, улсын тэжээлийн сангийн хадлангийн талбай 110,94 мянган га буюу 0,44%, бүтээгдэхүүн хуваах гэрээнй дагуу хайгуулын зориулалтаар ашиглах газрын тосны гэрээт талбай 24,47 мянган га буюу 0,1%, чөлөөт бүсийн газар 2,11 мянган га буюу 0,01%-ийг тус бүр эзэлж байна.

    Мөрдөх стандарт

    •  “Газар зүйн мэдээлэл - Мета өгөгдөл MNS 5774:2007”
    • “Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн код. 0-р хэсэг. Ерөнхий зарчим” MNS 5641-0:2006
    • “Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн код. 1-р хэсэг. Аймаг, нийслэл” MNS 5641-1:2006
    • “Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн код. 2-р хэсэг. Сум, дүүрэг” MNS 5641-2:2006
    • “Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн код. 3-р хэсэг. Баг, хороо” MNS 5641-3:2006

    Хэрэглэгч

    Төрийн болон төрийн бус байгууллага, иргэд олон нийт, аж ахуй нэгж байгууллага, олон улсын байгууллагууд

    Хууль эрх зүйн үндэслэл

    Монгол улсын үндсэн хууль, Монгол улсын хилийн тухай хууль , Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Газрын тухай хууль, Геодези, зураг зүйн тухай хууль

    Мэдээллийн сангийн ангилал

    Ангилал

    Дэд ангилал

    Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хил

    Улсын хил

    Аймаг, нийслэлийн хил

    Сум, дүүргийн хил

    Баг, хорооны хил

    Тусгай хэрэгцээний газрын хил

    Улсын тусгай хамгаалалттай газар

    Улсын хилийн зурвас газар

    Улсын батлан хамгаалах болон аюулгүй  байдлыг хангах зориулалтаар олгосон газар*

    Гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газарт олгосон газар

    Шинжлэх ухаан, технологийн сорилт, туршилт болон байгаль орчин, цаг агаарын төлөв байдлын байнгын ажиглалтын талбай

    Аймаг дундын отрын бэлчээр

    Улсын тэжээлийн сангийн хадлангийн талбай

    Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу хайгуулын зориулалтаар ашиглах газрын тосны гэрээт талбай

    Чөлөөт бүсийн газар

    Цөмийн төхөөрөмж барих, ашиглах зориулалтаар олгосон газар

    Бичил уурхайн зориулалтаар олгосон газар

    Хилийн боомтын бүс

    Үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх газар

    Аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж барих газар

    Хот, суурин газрын хил

    Хотын тэг горитог

    Бусад

    Байгалийн бүс бүслүүр

    Ашигт малтмалын ордын хил

    Ан амьтны тархацын хил

    Уур амьсгалын хил

    Эдийн засгийн бүслүүр

    Усны сав газрууд

    Газрын үнэлгээний бүсчлэл

    Сонгуулийн тойргийн хил

    Бүсчлэлийн хил /шуудангийн/

    Хамгаалалтын бүс

    *Төрийн болон албаны нууцын тухай хуулиар зохицуулагдана.

    Дээш буцах