EN

Улсын хил

Монгол Улс, ОХУ-ын хил

    БНМАУ, ЗСБНХУ хоорондох улсын хилийг 1977-1978 онд анх газар дээр нь тогтоон тэмдэглэсэн байдаг. Газар дээр нь тогтоон тэмдэглэснийг 1989-1992 онд шалгаж хилийн шугамын дагуу 1:25000-1:50000-ны масштабтай байр зүйн зургийг агаарын зураглалын аргаар гүйцэтгэн хилийн багануудыг геодезийн хэмжилтийн аргаар солбицолжуулсан. Монгол улс, Оросын Холбооны Улсын хил нь Таван Богд уулын оройгоос, Тарваган Дахын овоо хүртэл нийт 3543 км байна гэж тогтоосон. Газар зүйн солбицол болон өндрийн хувьд 1942 оны солбицлын тогтолцоо, Балтийн тэнгийсийн өндрийн тогтолцоотой. 

Монгол Улс, БНХАУ-ын хил

    Монгол улс, БНХАУ хоорондын хилийг анх 1984 онд шалгаж байсан бол Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрууд улсын хилийг хоёр дахь удаа хамтран шалгах ажлыг 2001-2004 оны хооронд гүйцэтгэсэн. 120 цэгээс бүрдсэн геодезийн сүлжээ байгуулж хуурай газарт 1:50000-ны масштабтай, усан гадарга бүхий хэсэгт 1:10000-ны масштабтай байр зүйн зургаар зурагжуулсан байна. Шалгалтаар Монгол улс, БНХАУ хоорондын хилийн шугамын нийт урт 4709 км гэж тогтоосон байна. Газар зүйн солбицол болон өндрийн хувьд ITRF солбицлын тогтолцоо, Балтийн тэнгийсийн өндрийн тогтолцоотой. 

Дээш буцах