EN

Сумын хөгжлийн ЕТ

Сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах чиглэлээр:

Сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах ажил нь Монгол улсын засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 3.7.4-ын 5-т 54 сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулахаар тусгагдсан.

2021 онд Баянхонгор аймгийн Жинст сум, Булган аймгийн Баян-Агт, Баяннуур, Бүрэгхангай, Гурванбулаг, Могод, Сайхан, Рашаант, Төв аймгийн Алтанбулаг, Дорнод аймгийн Цагаан-Овоо, Хэнтий аймгийн Цэнхэрмандал, Увс аймгийн Өлгий, Цагаанхайрхан нийт 13 сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулах ажил хийгдсэн
/Зураг 3/. 2022 онд  Дорнод аймгийн Матад, Хөлөнбуйр, Булган, Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Түмэнцогт, Мөнххаан Хэнтий аймгийн Норовлин, Баян-Овоо, Баян-Адарга, Завхан аймгийн Алдархаан, Эрдэнэхайрхан, Отгон, Ховд аймгийн Мянгад, Буянт, Эрдэнэбүрэн гэсэн нийт 15 сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөг олон улсын төсөл хөтөлбөр болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийхээр төлөвлөн ажиллаж байна.

Зураг 3

Дээш буцах