EN

Хот, тосгон, бусад суурины газар

Хот, тосгон бусад суурины газар 1005.3 мянган га буюу нийт нутаг дэвсгэрийн  0.6 хувийг эзэлж байна.

Хот, тосгон, бусад суурины газарт барилга, байгууламжийн дэвсгэр газар 83.5 мянган га буюу 8.7 хувийг, нийтийн эдэлбэр газар 317.7 мянган га буюу 33.2 хувийг, үйлдвэрийн газар 47.3 мянган га буюу 4.9 хувийг, уурхайн газар 466.4 мянган га буюу 48.8 хувийг, гэр хорооллын газар 90.4 мянган га буюу 9.5 хувийг тус тус эзэлж байна /Зураг 2.1.2.1/.

Зураг 2.1.2.1: Хот тосгон, бусад суурин газрын эзлэх хувь

Газрын нэгдмэл сангийн 2022 оны тайлангийн дүнгээр бэлчээрийн газраас 1742.4 га, тариалангийн газраас 2 га, нийтийн эдэлбэр газраас 692.2 га, үйлдвэрийн газраас 0.1 га, гэр хорооллын газраас 3 га газрууд тус тус барилга байгууламжийн дэвсгэр газарт нэмэгдэн бүртгэгдсэн байна.   

            Харин барилга, байгууламжийн дэвсгэрт газраас бэлчээрийн газарт 25.6 га, нийтийн эдэлбэр газарт 40.5 га газар шилжсэн байна.

            Хот, тосгон бусад суурин газарт орсон томоохон өөрчлөлт нь Баянхонгор аймаг 8612.8 га, Булган аймаг 1261.4 га, Дорнод аймаг 5725 га, Дорноговь аймаг 23886.3 га, Өмнөговь аймаг 4061.8 га, Сүхбаатар аймаг 1329.25 га газрыг бэлчээрийн газраас уурхайн дэвсгэр газарт шилжүүлсэн байна.

Дээш буцах