EN

Газрын дуудлага худалдаа

Газрын биржийн цахим систем

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар болон Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас хамтран газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтыг цахим хэлбэрээр түргэн, шуурхай, ил тодоор зохион байгуулах, газрын зах зээлийн үнийн мэдээ цуглуулж нэгдсэн мэдээллийн сан бий болгох, бүтээгдэхүүн, үйлчилгээ, мэдээллээр иргэд, олон нийтэд үйлчлэх, зорилгоор Газрын биржийн цахим систем /www.mle.mn/-ийг хэрэглээнд нэвтрүүлсэн.

Зураг 1. Газрын биржийн цахим систем /www.mle.mn/

Газрын биржийн цахим систем /www.mle.mn/-ээр дараах үйл ажиллагааг эрхэлнэ. Үүнд:

ü  Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа;

ü  Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн төсөл сонгон шалгаруулалт;

ü  Монгол улсын иргэн газар өмчлөх эрхээ болон иргэн, хуулийн этгээд газар эзэмших эрхээ бусдад шилжүүлэхтэй холбогдсон арилжаа;

ü  Монгол улсын иргэн газар өмчлөх эрхээ болон иргэн, хуулийн этгээд газар эзэмших эрхээ бусдад ашиглуулахтай холбогдсон арилжаа;

ü  Газрын худалдаа, түрээсийн зар мэдээлэл, зуучлалын үйл ажиллагаа;

ü  Газар, үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийн мэдээллийн санг эрхлэх, олон нийтэд мэдээлэх;

Уг системийг 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, нийслэл, дүүргийн Газрын алба, 330 сумын Газрын даамлууд үйл ажиллагаандаа ашиглаж байгаа бөгөөд тус систем нь Байгууллагын орон зайн өгөгдлийн дэд бүтэц, Газрын кадастрын нэгдсэн мэдээллийн сан, Газрын үнэлгээний мэдээллийн сантай болон холбогдох бусад байгууллагын мэдээллийн сантай холбогдон ажиллах боломжийг бүрдүүлсэн.

Иргэд, хуулийн этгээд газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтад байршил харгалзахгүй оролцож, олон шат дамжлагагүй, түргэн шуурхай үйлчилгээг авах боломжтой болсон.

2021 оны жилийн эцсийн байдлаар Газрын биржийн цахим системд нийт 8,848 газрын дуудлага худалдаа, 485 газрын эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, 53,835 газрын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийн мэдээ бүртгэж оруулсан.

Газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааг танхимаар зохион байгуулж байх үед жилд дунджаар 4 тэрбум төгрөг улсын төсөвт ордог байсан бол газрын биржийн цахим систем /www.mle.mn/-ийг ашиглан дуудлага худалдааг цахимаар зохион байгуулдаг болсноор дуудлага худалдаанаас улсын төсөвт орох орлогын хэмжээ 3.6 хувиар нэмэгдэж 2021 оны байдлаар дуудлага худалдааны орлого 14.7 тэр бум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн. Мөн дуудлага худалдаанд оролцогчийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд Газрын биржийн цахим системийг хэрэглээнд нэвтрүүлэхээс өмнөх үетэй харьцуулбал 4 дахин нэмэгдсэн байна.

Хүснэгт-1. Дуудлага худалдаа зохион байгуулсан тоо, оролцогч, орлого /2016-2021 он/

Он

Зохион байгуулсан тоо

Үүнээс

Нийт оролцогч

Үүнээс

Нийт орлого

Үүнээс

Цахим

Танхим

Цахим

Танхим

Цахим

Танхим

2016

672

32

640

281

68

213

2.4

0.3

2.1

2017

583

118

465

494

204

290

4.3

2.1

2.2

2018

1,179

683

496

1,933

1,531

402

8.5

5.2

3.3

2019

1,801

1367

434

2,136

1,773

363

10.2

6.3

3.9

2020

2,282

1968

314

3,590

3,245

345

10.4

7.6

2.8

2021

2,360

2062

198

4,410

4,120

290

14.7

13.5

1.2


Зураг 1.2009-2021 онд улсын хэмжээнд газар эзэмшүүлэх эрхийн дуудлага худалдаагаар улсын төсөвт орсон орлого /сая.төг/