EN

Тусгай хэрэгцээний газар

2020 оны байдлаар Улсын тусгай хэрэгцээний газрын нийт хэмжээ  26060.7 мянган га талбай буюу улсын нийт нутаг дэвсгэрийн 16.66 хувийг эзэлж байгаа бөгөөд өмнөх оныхоос 0.53 хувиар өссөн байна.

 

Зураг 2.2.1: Улсын тусгай хэрэгцээний газрын эзлэх хувь

Улсын тусгай хэрэгцээний газрын ангилалд улсын тусгай хамгаалалттай газар  21927.0 мянган га буюу 86.87 хувийг, улсын хилийн зурвас газар  3110.34 мянган га буюу 12.32 хувийг, улсыг батлан хамгаалах болон аюулгүй байдлыг хангах зориулалтаар олгосон газар 124.1 мянган га буюу 0.49 хувийг, гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газарт олгосон газар 0.04 мянган га буюу 0.0001 хувийг, шинжлэх ухаан, технологийн сорилт, туршилт болон байгаль орчин, цаг агаарын төлөв байдлын байнгын ажиглалтын талбай 36.13 мянган га буюу 0.14 хувийг, аймаг дундын отрын бэлчээр 691.41 мянган га буюу 2.74 хувийг, улсын тэжээлийн сангийн хадлангийн талбай 110.94 мянган га буюу 0.44 хувийг, бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу хайгуулын зориулалтаар ашиглах газрын тосны гэрээт талбай 24.47 мянган га буюу 0.1 хувийг, чөлөөт бүсийн газар 2.11 мянган га буюу 0.01 хувийг, үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх газар 34.2 мянган га буюу 0.14 хувийг, аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж барих газар 0.02 мянган га буюу 0.0001 хувийг тус тус эзэлж байна.

Тайланд онд дараах газруудыг улсын тусгай хэрэгцээнд авсан байна. Үүнд:

-       Улсын Их Хурлын 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 46 дугаар тогтоолоор Онон-Балжийн байгалийн цогцолборт газрын А хэсгийн хилийн заагт Хэнтий аймгийн Дадал, Биндэр сумын зарим хэсгийг хамруулан 27867.14 га газрыг өргөтгөлөөр, Дэвэлийн арал байгалийн нөөц газрын хилийн заагт Увс аймгийн Ховд, Бөхмөрөн сум, Баян-Өлгий аймгийн Ногооннуур, Алтанцөгц сумын нутагт орших Ачит нуурыг хамруулан 211552.82 га газрыг өргөтгөлөөр,  Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт орших Хомын талын 411403.82 га газрыг байгалийн цогцолборт газрын ангиллаар, Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутагт орших Гутайн даваа-Хөмүүл голын эхийн 102690.69 га газрыг байгалийн цогцолборт газрын ангиллаар, Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт орших Хан уул орчмын 35712.55 га газрыг Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын өргөтгөлөөр;

-       Улсын Их Хурлын 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 53 дугаар тогтоолоор нийслэлийн Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамны 3.9967 га газрыг гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газарт олгосон газрын зориулалтаар;

-       Монгол Улсын  Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 170 дугаар тогтоолоор Өмнөговь аймгийн Цогтцэций, Манлай, Дорноговь аймгийн Мандах, Сайхандулаан, Улаанбадрах, Сайншанд сумдын нутаг дэвсгэрийг дамнан баригдах Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.2 километр төмөр замын зурвас газар болох 5802 га газрыг үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зориулалтаар.

Тайланд онд дараах газруудыг улсын тусгай хэрэгцээнээс гаргасан байна. Үүнд:

-       Улсын Их Хурлын 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 46 дугаар тогтоолоор Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс дэх Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын төв орчмын 3108.92 га газрыг;

-       Улсын Их Хурлын 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 53 дугаар тогтоолоор Монгол Улсын Их Хурлын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 90 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар улсын тусгай хэрэгцээнд авсан нийслэлийн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамны газрын зарим хэсгийг буюу 0.2028 га газрыг;

-       Засгийн газрын 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 134 дүгээр тогтоолоор Нийслэлийн  Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж барих газрын зориулалттай 10 га газрыг.

Дээр дурдсан 2020 онд улсын тусгай хэрэгцээнд авсан газруудтай холбоотой өөрчлөлтийг ГТ-4 тайланд тусгалаа.

Хүснэгт 2.2.1: Улсын тусгай хэрэгцээний газрын өөрчлөлт /га/

д

Газрын нэгдмэл сангийн ангилал

2019

2020

Зөрүү

VI

Улсын тусгай хэрэгцээний газар

25270497.04

26060758.78

790261.74

1

Улсын тусгай хамгаалалттай газар, бүгд

21140880.62

21926998.72

786118.10

а

дархан цаазат газар

10919403.00

10919403.00

0.00

б

байгалийн цогцолборт газар

8097821.00

8883939.10

786118.10

в

байгалийн нөөц газар

2044351.62

2044351.62

0.00

г

дурсгалт газар

79305.00

79305.00

0.00

2

Улсын хилийн зурвас газар

3111994.94

3110340.89

-1654.05

3

Улсыг батлан хамгаалах болон аюулгүй байдлыг хангах зориулалтаар олгосон газар

124097.61

124097.61

0.00

4

Гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газарт олгосон газар

33.82

37.62

3.79

5

Шинжлэх ухаан, технологийн сорилт, туршилт болон байгаль орчин, цаг агаарын төлөв байдлын байнгын ажиглалтын талбай

36125.84

36125.84

0.00

6

Аймаг дундын отрын бэлчээр

691413.80

691413.80

0.00

7

Улсын тэжээлийн сангийн хадлангийн талбай

110940.00

110940.00

0.00

8

Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу хайгуулын зориулалтаар ашиглах газрын тосны гэрээт талбай

24470.00

24470.00

0.00

9

Эдийн засгийн чөлөөт бүсийн газар

2108.40

2108.40

0.00

10

Үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх газар

28400.00

34203.90

5803.90

11

Аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж барих газар

32.00

22.00

-10.00

 

 

Зураг 2.2.2: Улсын тусгай хэрэгцээний газрын ангиллын талбайн хэмжээ /га/

            Энэхүү өөрчлөлтөөр хөдөө аж ахуйн газраас 699174.9 га , хот тосгон, бусад суурины газраас 630.9 га, зам, шугам сүлжээний газраас 461.5 га, ойн сан бүхий газрын 73268.4 га, усны сан бүхий газраас 16726.7 га газар тус тус Улсын тусгай хэрэгцээний газрын ангилалд шилжсэн байна.

Хүснэгт 1.2.2: Улсын тусгай хэрэгцээний газрын ангилалд шилжсэн газрууд /га/

Газрын нэгдмэл сангийн ангилал

Талбайн хэмжээ /га/

 Хөдөө аж ахуйн газар

 Бүгд

                699,174.90

 Бэлчээр

                628,206.62

 Хадлан

                  67,028.74

 Тариалан

                         10.80

 Атаршсан газар

                       340.31

 ХАА-н барилга байгуулам-жийн дэвсгэр газар

                       194.67

 ХАА-н хэрэгцээнд тохиромжгүй газар

                    3,393.77

 Хот тосгон, бусад суурины газар

 Бүгд

                       630.88

 Барилга, байгуулам-ийн дэвсгэр газар

                           3.79

 Уурхайн газар

                       623.03

 Нийтийн эдэлбэрийн газар

                           3.91

 Гэр хорооллын газар

                           0.15

 Зам, шугам сүлжээний газар

 Бүгд

                       461.55

 Авто зам

                       442.18

 Шугам сүлжээний газар

                         19.36

 Ойн сан бүхий газар

 Бүгд

                  73,268.43

 Ойгоор бүрхэгдсэн газар

                  62,028.51

 Ой модыг нь огтолсон газар

                       740.66

 Мод үржүүлгийн газар

                    1,065.93

 Ой тэлэн ургах нөөц газар

                    9,433.34

 Усны сан бүхий газар

 Бүгд

                  16,726.73

 Мөрөн гол, горхи, булаг, шанд

                    2,658.96

 Нуур, цөөрөм, тойром

                  14,067.77

Нийт дүн

                790,262.49

 

Харин тайлант онд  Улсын Их Хурлын 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 46 дугаар тогтоолоор Алтан хөхий уулын байгалийн нөөц газрын хилийн заагт Ховд аймгийн Мянгад сумын зарим хэсгийг хамруулан өргөтгөл,  болон Баянхонгор аймгийн Гурванбулаг, Завхан аймгийн Отгон сумын нутагт орших Хөх нуур-Бумбат орчмын газрыг байгалийн нөөц газрын ангиллаар, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Батширээт, Биндэр, Баян-Адрага сумын нутагт орших Хурх хүйтний хөндий орчмын газрыг байгалийн нөөц газрын ангиллаар, Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт орших Баянхонгор хайрхан уулыг дурсгалт газрын ангиллаар тус тус тусгай хамгаалалтад авсан газар нутгийн хил заагийг Засгийн газраас тогтоогоогүйгээс шалтгаалан тайланд тусгах боломжгүй байна.

2020 онд Улсын тусгай хэрэгцээний газрыг Кадастрын нэгдсэн системд бүртгэж, баталгаажуулахтай холбоотойгоор Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах журам”-ын дагуу Улсын Их Хурлын 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 53 дугаар тогтоолоор Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамны гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газрын зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авсан 3.9967 га газрыг Кадастрын нэгдсэн системд бүртгэж, Гадаад харилцааны яаманд Улсын тусгай хэрэгцээний газрын гэрчилгээ, кадастрын зураг хэвлэж олгох, хувийн хэрэг үүсгэх ажлыг хийлээ.

Дээш буцах