EN

Зам, шугам сүлжээний газар

Зам, шугам сүлжээний газар 474.8 мянган га буюу нийт нутаг дэвсгэрийн 0.3 хувийг эзэлж байгаа бөгөөд 2020 оны тайлангийн дүнтэй харьцуулахад үндсэн ангиллын хэмжээнд өөрчлөлт ороогүй байна /Хүснэгт 2.1.3.1/.

Зам, шугам сүлжээний газарт авто замын газар 329.3 мянган га буюу 69.4 хувийг, төмөр замын газар 35.4 мянган га буюу 7.5 хувийг, агаарын тээврийн газар 9.6 мянган га буюу 2.0 хувийг, шугам сүлжээний газар 100.5 мянган га буюу 21.2 хувийг тус тус эзэлж байна /Зураг 2.1.3.1/.

Зураг 2.1.3.1: Зам, шугам сүлжээний газрын эзлэх хувь

 

Хүснэгт 2.1.3.1: Зам, шугам, сүлжээний газрын ангиллын өөрчлөлт /мян.га/

Газрын нэгдмэл сангийн ангилал

2019

2020

Өөрчлөлт  /мян га/

III

Зам, шугам сүлжээний газар

474.8

474.8

0.0

12

Авто замын газар

337.8

329.3

-8.5

13

Төмөр замын газар

29.8

35.4

5.6

14

Агаарын тээврийн газар

9.2

9.6

0.4

15

Шугам сүлжээний газар

98.0

100.5

2.5

16

Усан тээврийн буудлын газар

0.0

0.0

0.0

 

            Автозамын газар нийт дүндээ 8.5 мянган га-гаар хасагдсан нь тайлант онд Улсын тусгай хэрэгцээний газарт шинээр газар авсантай холбогдуулан автозамын газраас Улсын тусгай хэрэгцээний газарт Баянхонгор, Баян-Өлгий, Увс, Завхан аймгуудад шилжсэн байна /Дэлгэрэнгүй тайлбарыг Улсын тусгай хэрэгцээний газрын тайлангаас харж болно/.

            Төмөр замын газар улсын хэмжээнд 5.6 мянган га-гаар нэмэгдсэн байгаа нь Өмнөговь болон Сэлэнгэ аймагт  бэлчээр болон нийтийн эдэлбэр газраас төмөр замын ашиглалтын газрын зориулалтаар газар шилжүүлэн бүртгэсэн байна.

            Шугам сүлжээний газар ихэнх аймгууд болон нийслэлд цэвэр, бохир ус дамжуулах хоолой, эрчим хүчний шугамыг шинээр барьж байгуулан бүртгэснээр улсын хэмжээнд 2.5 мянган га-гаар нэмэгдсэн дүнтэй байна.

            Дорноговь аймагт агаарын тээврийн газар нэмэгдэж бүртгэгдсэн байна.

Дээш буцах