EN

Газрын төлбөр, татвар

ГАЗРЫН ТӨЛБӨР НОГДУУЛАЛТ, ТӨЛӨЛТИЙН ТАЙЛАН

Улсын хэмжээнд 2021 онд Татварын ерөнхий газартай хамтарсан дундын мэдээллийн сангаар дамжуулан Засгийн газрын 2018 оны “Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл (бүс), суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай182 дугаар тогтоол, ГЗБГЗЗГ-ын даргын 2018 оны “Газрын төлбөр ногдуулах аргачилсан заавар” 187 дугаар тушаал,  ГЗБГЗЗГ, ТЕГ-тай хамтарсан 2019 оны 173/178 тоот “Мэдээлэл солилцох журам”, “Мэдээлэл харилцан солилцох тухай гэрээ” 2019/09-01/32 дугаар гэрээний дагуу газрын төлбөрийг дундын мэдээллийн сангаар дамжуулан ногдуулж, төвлөрүүлж байна. Газрын төлбөрийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш газрын төлбөрийн орлогоос орон нутгийн төсөвт өссөн дүнгээр нийт 838 тэрбум 856 сая төгрөгийг төвлөрүүлээд байна /Хүснэгт1, Зураг1/.

Хүснэгт 1. Газрын төлбөрийн гүйцэтгэл /1998-2021 он/

Он

Газрын төлбөрийн төлөвлөгөө /сая.төг/

Гүйцэтгэл / сая.төг/

Гүйцэтгэл /%/

1998

1919.6

1524.5

80

1999

2678.6

1764.2

66

2000

3221.5

2895.0

90

2001

4673.6

5401.9

116

2002

5570.7

6163.1

110

2003

7303.4

7962.0

109

2004

11840

11795.2

99

2005

13867.6

14045.2

101

2006

14323.0

15780.7

110

2007

19786.8

20093.7

102

2008

24790.4

25543.4

102

2009

28006.6

29472.4

105

2010

29311.7

30448.6

104

2011

31280,7

33556.8

107

2012

39031.3

43623.2

112

2013

37912.0

43185.1

114

2014

42326.9

44950.9

106

2015

45712.6

44556.2

97

2016

47002.6

46940.4

99.9

2017

47683.4

49361.9

103.5

2018

48875.9

51616.9

105.6

2019

76426.8

88070.9

115.2

2020

125070.0

107413.3

86.4

2021

158960.0

112691.3

115.0

Нийт

836295.0

838856.8

70.9

Зураг 1. Газрын төлбөрийн орлогын төлөвлөгөө, гүйцэтгэл /1998-2021 он/

Газрын төлбөр, татварын цахим систем 2019 оноос хэрэглээнд нэвтэрсэнээс хойш газрын төлбөрийн орлого жил ирэх тусам өсөн нэмэгдэж байгаа.

Татварын ерөнхий газартай хамтран дундын мэдээллийн сан байгуулж Газрын төлбөр, татварыг цахим системээр дамжуулан ногдуулалтыг үүсгэж Татварын удирдлагын цахим системд илгээснээр иргэн, хуулийн этгээд нь цахим орчинд и-баримт болон интернет банк зэрэг ашиглан дээрх газрын төлбөр, татваруудыг төлөх боломжийг бүрдүүлсэн.  Ингэснээр ил тод, нээлттэй, түргэн шуурхай, хүнд сурталгүй, хялбар болсон.

2021 оны газрын төлбөрийн төлөвлөгөө, гүйцэтгэл /Орхон, Өмнөговь, Төв, Нийслэлээс бусад/

2021 оны газрын төлбөрийн төлөвлөгөө, гүйцэтгэл /Орхон, Өмнөговь, Төв, Нийслэл/

2021 оны газрын төлбөрийн орлогын гүйцэтгэлийг аймаг, нийслэл тус бүрээр авч үзвэл газрын төлбөрийн орлогын төлөвлөгөөг 64.0-304.1 хувийн гүйцэтгэлтэй байна.

Газрын төлбөрийн орлого төвлөрүүлэлт /Газрын нэгдмэл сангийн ангиллаар, хувиар/

2021 онд газрын төлбөрөөс орон нутгийн төсөвт оруулсан орлогыг газрын нэгдмэл сангийн ангиллаар авч үзвэл хамгийн их хувийг хот тосгон, бусад суурины  газар болон тусгай хэрэгцээний газар, хамгийн бага хувийг усны сан бүхий газар, зам, шугам сүлжээний газрын төлбөр эзэлж байна. Энэ нь хот суурин газрын эрх зүйн харилцаа үүссэн нэгж талбарын тоо бусад ангиллын эрх зүйн харилцаа үүссэн нэгж талбарын тооноос харьцангуй их байгаатай холбоотой юм.

Дээш буцах