EN

Ойн сан бүхий газар

Ойн сан бүхий газар 14255.9 мянган га буюу нийт нутаг дэвсгэрийн 9.1 хувийг эзэлж байна.

Ойн сан бүхий газарт ойгоор бүрхэгдсэн газар 12109.0 мянган га буюу 84.9 хувийг, ой модыг нь огтолсон газар 133.0 мянган га буюу 0.9 хувийг, мод үржүүлгийн газар 62.3 мянган га буюу 0.5 хувийг, ой тэлэн ургах нөөц газар 719.2 мянган га буюу 5.0 хувийг, ойн сангийн бусад газар 1232.9 мянган га буюу 8.6 хувийг тус тус эзэлж байна /Зураг 2.1.4.1/.

Зураг 2.1.4.1: Ойн сан бүхий газрын эзлэх хувь

 

Хүснэгт 2.1.4.1: Ойн сан бүхий газрын өөрчлөлт /мян.га/

Газрын нэгдмэл сангийн ангилал

2019

2020

Өөрчлөлт  /мян га/

IV

Ойн сан бүхий газар

14337.0

14255.9

-81.1

17

Ой модоор бүрхэгдсэн газар

12187.5

12109.0

-78.5

18

Ой модыг нь огтолсон газар

132.9

133.0

0.1

19

Мод үржүүлгийн газар

65.0

62.3

-2.7

20

Ой тэлэн ургах нөөц газар

719.2

719.2

0.0

21

Ойн сангийн бусад газар

1232.4

1232.4

0.0

2020 онд Булган, Дархан-Уул, Дундговь, Орхон, Завхан, Сэлэнгэ, Төв аймгуудад мод үржүүлгийн газрын зориулалтаар газар олгож нэмэгдсэн боловч Өмнөговь аймагт тухайн ангиллын газар 6.9 мянган га-гаар буурснаар нийт дүндээ Улсын хэмжээнд буурсан дүнтэй гарсан байна. Тухайн аймгийн Хүрмэн суманд 6955.73 га, Ханхонгор суманд 40.0 га мод үржүүлгийн зориулалттай газрыг сумын Засаг даргын захирамжаар хүчингүй болгосноор бэлчээрт шилжүүлсний улмаас улсын хэмжээнд 2.7 мянган га-гаар буурсан дүнтэй гарсан байна.

Ойн сан бүхий газар улсын хэмжээнд 81.1 мянган га-гаар хасагдсан нь тайлант онд Улсын Их Хурлын 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 46 дугаар тогтоолоор Онон-Балжийн байгалийн цогцолборт газрын А хэсгийн хилийн заагт Хэнтий аймгийн Дадал, Биндэр сумын зарим хэсгийг хамруулан 27867.14 га газрыг өргөтгөлөөр, Дэвэлийн арал байгалийн нөөц газрын хилийн заагт Увс аймгийн Ховд, Бөхмөрөн сум, Баян-Өлгий аймгийн Ногооннуур, Алтанцөгц сумын нутагт орших Ачит нуурыг хамруулан 211552.82 га газрыг өргөтгөлөөр,  Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт орших Хомын талын 411403.82 га газрыг байгалийн цогцолборт газрын ангиллаар, Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутагт орших Гутайн даваа-Хөмүүл голын эхийн 102690.69 га газрыг байгалийн цогцолборт газрын ангиллаар, Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт орших Хан уул орчмын 35712.55 га газрыг Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын өргөтгөлөөр улсын тусгай хэрэгцээнд авсантай холбоотойгоор ойн сан бүхий газраас улсын тусгай хэрэгцээний газарт шилжсэн байна.

Дээш буцах