EN

Хөдөө аж ахуйн газар

Хөдөө аж ахуйн газар 114041.8 мянган га буюу нийт нутаг дэвсгэрийн 72.9 хувийг эзэлж байна.

Хөдөө аж ахуйн газарт бэлчээрийн газар 109645.6 мянган га буюу 96.1 хувь, хадлангийн газар 1708.4 мянган га буюу 1.5 хувь, тариалангийн газар 1127.5 мянган га буюу 1.0 хувь, атаршсан газар 211.5 мянган га буюу 0.2 хувь, хөдөө аж ахуйн барилга, байгууламжийн дэвсгэр газар 87.7 мянган га буюу 0.1 хувь, хөдөө аж ахуйн хэрэгцээнд тохиромжгүй газар 1261.1  мянган га буюу 1.1 хувийг тус тус эзэлж байна.

Зураг 2.1.1.1: Хөдөө аж ахуйн газрын эзлэх хувь

 

  Хүснэгт 2.1.1.1: Хөдөө аж ахуйн газрын өөрчлөлт /мян.га/

Газрын нэгдмэл сангийн ангилал

2019

2020

Өөрчлөлт  /мян га/

I

Хөдөө аж ахуйн газар

114736.7

114041.8

-694.9

1

Бэлчээрийн газар

110330.6

109645.6

-685.0

2

Хадлангийн талбай

1709.1

1708.4

-0.7

3

Тариалангийн газар

1117.2

1127.5

10.3

4

Атаршсан газар

216.6

211.5

-5.1

5

ХАА-н барилга, байгууламжийн дэвсгэр газар

103.5

87.7

-15.8

6

ХАА-н хэрэгцээнд тохиромжгүй газар

1259.7

1261.1

1.4

Бэлчээрийн газар

     Бэлчээрийн газар нь 2019 оны тайлангийн дүнтэй харьцуулахад 685.0 мянган га-аар хасагдсан байна. Тайлант онд уурхайн газар, зам, шугам сүлжээний газар, тариалангийн газар, улсын тусгай хэрэгцээний газарт өөрчлөлт хийж шилжүүлсэн байна.

Хадлангийн газар

      Хадлангийн газар нийтдээ 0.7 мянган га-гаар нэмэгдсэн байгаа бөгөөд Баян-Өлгий аймагт улсын тусгай хэрэгцээний зориулалтаар авсан газарт 527.8 мянган га хадлангийн газар хамрагдсанаар тухайн ангилалд шилжсэн байна. Мөн Говь-Алтай, Увс, Ховд аймгуудад хадлангийн газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлсэнтэй холбоотойгоор хадлангийн газар нэмэгдсэн байна.

Тариалангийн газар

      Тариалангийн газар нь 2019 оны тайлангийн дүнтэй харьцуулахад 10.3 мянган га-аар нэмэгдсэн байна. Тариалангийн газрын хэмжээнд гарсан өөрчлөлтийг аймаг тус бүрээр дараах хүснэгтээр харуулав /Хүснэгт 2.1.1.2/.

Хүснэгт 2.1.1.2: Тариалангийн газрын өөрчлөлт /аймгаар/

Аймгийн нэр

2019

2020

Зөрүү

1

Архангай

28899.1

29566.1

667.0

2

Баянхонгор

2194.8

2159.7

-35.0

3

Баян-Өлгий

2662.0

2662.0

0.0

4

Булган

89187.7

89579.8

392.1

5

Говь-Алтай

5207.4

5207.4

0.0

6

Говьсүмбэр

360.0

362.0

2.0

7

Дархан-Уул

34222.9

34261.3

38.4

8

Дорноговь

563.3

581.2

17.9

9

Дорнод

101821.7

102723.7

902.0

10

Дундговь

701.6

703.2

1.6

11

Завхан

17406.5

18820.7

1414.3

12

Орхон

5101.7

5112.9

11.1

13

Өвөрхангай

25467.7

25577.4

109.7

14

Өмнөговь

740.7

684.9

-55.8

15

Сүхбаатар

17197.7

17225.3

27.5

16

Сэлэнгэ

315981.8

316665.5

683.6

17

Төв

261391.2

262701.2

1310.0

18

Увс

77391.0

81135.5

3744.5

19

Ховд

9890.1

10636.8

746.7

20

Хөвсгөл

32736.2

32838.4

102.2

21

Хэнтий

80257.4

80197.9

-59.5

22

Нийслэл

7860.7

8136.7

276.1

Нийт дүн

1117243.1

1127539.7

10296.6

2019 оны дүнтэй харьцуулахад тариалангийн газар хамгийн их нэмэгдсэн нь Завхан аймагт 1414.3 га, Төв аймагт 1310.0 га, Увс аймагт 3744.5 га, Дорнод аймагт 902.0 га, Сэлэнгэ аймагт 683.6 га, Ховд аймагт 746.7 га байна. Эдгээр аймгуудын ихэнхэд нь Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу атаршсан талбайг эргүүлэн үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, таримал ургамал тариалах зориулалтаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад шинээр эзэмшүүлсэнтэй холбоотойгоор гарсан өөрчлөлт юм.

          1990 оноос хойшх тариалангийн газрын талбайн хэмжээг дараах зурагт үзүүлэв /Зураг 2.1.1.2/.

 

Зураг 2.1.1.2: Тариалангийн газрын өөрчлөлт /мян.га/

Хөдөө аж ахуйн барилга байгууламжийн дэвсгэр газар

Хөдөө аж ахуйн барилга байгууламжийн дэвсгэр газар Улсын хэмжээнд нийтдээ 15.8 мянган га-гаар хасагдсан байна.

Ихэнх аймгуудад уг газар бага хэмжээгээр нэмэгдсэн боловч Баян-Өлгий аймагт 17.4 мянган га-гаар хасагдсан байна. Учир нь усан цахилгаан станц барих төслийн хүрээнд тухайн аймгийн Алтанцөгц, Бугат сумдын нутаг дэвсгэрээс газар ашиглах эрх авсан “Зэт-Ти-Эм-Эм-Эн-Жи” ХХК нь тухайн зориулалтын дагуу газраа ашиглаагүй тул хүчингүй болгож, хөдөө аж ахуй барилга байгууламжийн газраас хасч бэлчээрийн газарт шилжүүлсэн байна.

Мөн Баян-Өлгий аймагт хөдөө аж ахуйн хэрэгцээнд тохиромжгүй газар 1.3 мянган га-гаар нэмэгдэж бүртгэгдсэн байна.

Дээш буцах