EN

Газрын мониторингийн хэлтэс

Газрын мониторингийн асуудал хариуцсан нэгжийн чиг үүрэг:

    Энэ нэгж нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын үйл ажиллагааны стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд газрын мониторингийн үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах, газрын нэгдмэл сангийн бүх ангиллын газарт газрын төлөв байдал, чанарын мониторингийн сүлжээг өргөтгөх, тогтвортой үйл ажиллагааг хангах, улсын хэмжээнд бэлчээрийн газрын фото мониторингийн мэдээллийн санг баяжуулах, газрын төлөв байдал, чанарын мониторингийн нэгдсэн дүгнэлт, зөвлөмж гаргах, улсын хэмжээнд газар хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх, хяналт тавих, тайлагнах, газрын төлөв байдал, чанарын мониторингийн нэгдсэн мэдээллийн санг хөгжүүлэх, хэрэглэх,  газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны ажлыг зохион байгуулах, үр дүнг нэгтгэж, дүн шинжилгээ хийж, дүгнэлт зөвлөмж, гаргах, газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа  эрхлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдийн гүйцэтгэсэн захиалгат хянан баталгааны ажлын гүйцэтгэлийг улсын ерөнхий болон байнгын шинжээчийн дүгнэлтээр баталгаажуулах, мэдээллийн санг хөгжүүлэх, хяналт тавих, дүн шинжилгээ хийх, дүгнэлт, зөвлөмж гаргах, сургалт хийх, геологи, хүрээлэн буй орчин, газрын мониторинг, хянан баталгаа, газар хамгаалах, нөхөн сэргээлтийн иж бүрэн мэдээллийн санг  хөгжүүлэх, хяналт тавих, дүн шинжилгээ хийх, дүгнэлт, зөвлөмж гаргах, хөрсний хяналт-шинжилгээний лабораторийн үйл ажиллагааг эрхлэх, орчин үеийн техник технологи, зайнаас тандан судлалын аргыг ашиглан  газрын төлөв байдал, нөөц, чанарын өөрчлөлтийг тодорхойлох ажлыг удирдан зохион байгуулж, хэрэгжилтийг хангах, мэргэжлийн байгууллагатай хамтран шалгалт хийж, орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа эсэх талаар дүгнэлт гаргах.

Хүснэгт 1. Газрын мониторингийн хэлтсийн албан хаагчдын нэрс

Албан тушаал

Албан хаагчдын нэрс

Утасны дугаар

Өрөөний дугаар

1

Хэлтсийн дарга

Б.Дөл

109

2

Газрын мониторингийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн

Г.Анхбаяр

(51)263676

 

 

  124

 

3

Хөдөө аж ахуйн газрын мониторингийн асуудал хариуцсан мэргэжилтэн

Д.Мөнхцэцэг

4

Хот, тосгон, бусад суурины газрын мониторингийн асуудал хариуцсан мэргэжилтэн

Э.Сайнтөр

5

Газрын мониторингийн цахим систем, суурь судалгаа, мэдээлэл хариуцсан мэргэжилтэн

Г.Золзаяа

6

Зайнаас тандан судлал, нөхөн сэргээлтийн асуудал хариуцсан мэргэжилтний албан үүргийг түр орлон гүйцэтгэгч

              -
Дээш буцах