Тухайн жилийн ГЗБТ /Нийслэл, дүүрэг, сум/
Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний 2021 оны хэрэгжилт
1.1. Хот, тосгон, бусад суурин газрын төлөвлөгөөний хэрэгжилт
Улсын хэмжээнд сумдын газар зохион байгуулалтын 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хот, тосгон бусад суурины ангиллын газарт нийт 61475 байршил бүхий 69962.67 га газрыг төлөвлөснөөс жилийн эцсийн байдлаар нийт 26071 байршилд 29432.27 га газрыг өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах, хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлсэн байна.
Хот, тосгон бусад суурины ангиллын газар дахь газар зохион байгуулалтын
2021 оны төлөвлөгөөний хэрэгжилтийн байдал
Хүснэгт 1
№ |
Аймаг, нийслэл |
Газар зохион байгуулалтын 2021 оны төлөвлөгөө |
Газар зохион байгуулалтын 2021 оны төлөвлөгөөний дагуу хэрэгжсэн |
Хэрэгжилтийн хувь % |
||
Байршлын |
Газрын |
Байршлын |
Газрын |
|||
1 |
065: Архангай |
750 |
484.23 |
451 |
272.55 |
60.13 |
2 |
064: Баянхонгор |
971 |
4287.27 |
347 |
3187.4 |
35.74 |
3 |
083: Баян-Өлгий |
5245 |
531.4 |
637 |
67.31 |
12.14 |
4 |
063: Булган |
1835 |
579.47 |
1253 |
500.93 |
68.28 |
5 |
082: Говь-Алтай |
764 |
268.37 |
452 |
177.98 |
59.16 |
6 |
042: Говьсүмбэр |
37 |
261.57 |
29 |
87.9 |
78.38 |
7 |
045: Дархан-Уул |
354 |
107.12 |
169 |
12.95 |
47.74 |
8 |
021: Дорнод |
1217 |
33867.35 |
588 |
12596.49 |
48.32 |
9 |
044: Дорноговь |
1363 |
1627.73 |
682 |
1481.51 |
50.04 |
10 |
048: Дундговь |
2092 |
10304.67 |
1223 |
1564.17 |
58.46 |
11 |
081: Завхан |
1013 |
132.66 |
533 |
58.95 |
52.62 |
12 |
061: Орхон |
1031 |
90.84 |
510 |
53.66 |
49.47 |
13 |
062: Өвөрхангай |
3488 |
397.93 |
732 |
129.95 |
20.99 |
14 |
046: Өмнөговь |
4874 |
2913.12 |
794 |
1062.25 |
16.29 |
15 |
022: Сүхбаатар |
2020 |
849.28 |
621 |
62.41 |
30.74 |
16 |
043: Сэлэнгэ |
5217 |
1849.53 |
1484 |
567.65 |
28.45 |
17 |
041: Төв |
6431 |
1644.5 |
1321 |
347.92 |
20.54 |
18 |
085: Увс |
704 |
3272.41 |
296 |
2853.05 |
42.05 |
19 |
084: Ховд |
1225 |
486.18 |
720 |
313.02 |
58.78 |
20 |
067: Хөвсгөл |
1372 |
293.59 |
834 |
219.1 |
60.79 |
21 |
023: Хэнтий |
2191 |
3885.87 |
1762 |
2782.72 |
80.42 |
22 |
011: Улаанбаатар |
17281 |
1827.58 |
10633 |
1032.4 |
61.53 |
Нийт |
61475 |
69962.67 |
26071 |
29432.27 |
42.41 |
График 1
Зураг. Хот, тосгон бусад суурин газрын 2021оны төлөвлөгөөний
хэрэгжилтийн байршлын тоо
График 2
Зураг. Хот, тосгон бусад суурин газрын 2021оны төлөвлөгөөний хэрэгжилт га-гаар
Дээрхи графикаас харахад Сүхбаатар аймгийн хэмжээнд иргэн, ААНБ-д уул уурхайн зориулалтаар ашиглуулахаар нийт 626.94 га газрыг төлөвлөсөн боловч олголт байхгүй, мөн Дорнод аймаг шинээр эзэмшүүлэх тариалангийн газар 1.466 га газрыг, түүх соёлын дурсгалт газрыг түшиглэн аялал жуулчлал хөгжүүлэх бүс дэх газар аялал жуулчлалын зориулалттай 14 га газрыг, Сэлэнгэ аймгийн хэмжээнд тариалангийн зориулалттай эзэмшүүлэхээр 675.19 га, Амралт аялал жуулчлалын бүс байгуулахаар 2 га газрыг, Өвөрхангай аймгийн хэмжээнд Усалгаатай нөхцөлд төмс, хүнсний ногоо тариалах газрын төлөвлөлт 10.9 га газрыг, Баян-Өлгий аймгийн хэмжээнд уул уурхайн үйлдвэрлэлийн барилга, байгууламж 15.42 га газрыг тус тус төлөвлөсөн бөгөөд хэрэгжээгүй 2021 оны жилийн эцсийн төлөвлөгөөг тооцоо судалгаатай, үндэслэлтэй төлөвлөх шаардлагатай байгааг харуулж байна.
Хот, тосгон, бусад суурин газрын төлөвлөгөөний хэрэгжилтийг байршлын тоогоор нь 2020, 2021 онтой харьцуулсан байдал
2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хот, тосгон, бусад суурины ангиллын газарт дараах аймгууд хангалттай сайн хэрэгжүүлж ажилласан байна. Үүнд:
Хэнтий аймаг 80.42 хувь, Говьсүмбэр аймаг 78.38 хувь, Булган аймаг 68.28 хувь, Улаанбаатар аймаг 61.53 хувь, Хөвсгөл аймаг 60.79 хувь, Архангай аймаг 60.13 хувь, Говь-Алтай 59.16 хувь, Ховд аймаг 58.78 хувь, Дундговь аймаг 58.46 хувь, Завхан аймаг 52.62 хувь, Дорноговь аймаг 50.04 хувь тус тус хангалттай хэрэгжүүлж ажилласан байна. Харин Орхон аймаг 49.47 хувь, Дорнод аймаг 48.32 хувь, Дархан -Уул аймаг 47.74, Увс аймаг 42.05 хувь, Баянхонгор аймаг 35.74 хувь, Сүхбаатар аймаг 30.74 хувь, Сэлэнгэ аймаг 28.45 хувь, Өвөрхангай аймаг 20.99 хувь, Төв аймаг 20.54 хувь, Өмнөговь аймаг 16.29 хувь, Баян-Өлгий аймаг 12.14хувьтай тус тус хэрэгжсэн байна.
Аймгуудын нийтлэг төлөвлөн хэрэгжүүлж байгаа арга хэмжээг нэгтгэн харьцуулж үзвэл: Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар шинээр өмчлүүлэх газар 34.71 хувь, Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшиж байгаа газрыг өмчлөх газар 7.3 хувь, Улсын чанартай зам дагуу өмчлүүлэх газар 15.21 хувь, гэр, орон сууцны хашааны зориулалтаар эзэмшүүлэх газар 57.7 хувь, Төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээнд олгох газар 61.07 хувь, Худалдаа, үйлчилгээний зориулалтаар олгох газар 49.73 хувь, Гэр бүлийн хэрэгцээнд зориулан эзэмших төмс, хүнсний ногооны талбай 28.63 хувь, ИААНБ дуудлага худалдаагаар эзэмшүүлэх газар 57.56 хувь тус тус хэрэгжсэн байна.
Нийт хот тосгон бусад суурины газрын 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө 42.41 хувьтай хэрэгжсэн байна. /Хүснэгт 2/
2020, 2021 онуудын газар зохион байгуулалтын төлөвлөгөөний
хэрэгжилтийн хувийг /байршлаар/ харьцуулсан байдал
Хүснэгт 2
№ |
Аймаг, нийслэл |
2020 он |
2021 он |
1 |
Архангай |
79.37 |
60.13 |
2 |
Баянхонгор |
27.16 |
35.74 |
3 |
Баян-Өлгий |
39.76 |
12.14 |
4 |
Булган |
72.49 |
68.28 |
5 |
Говь-Алтай |
58.22 |
59.16 |
6 |
Говьсүмбэр |
80.49 |
78.38 |
7 |
Дархан-Уул |
83.52 |
47.74 |
8 |
Дорнод |
50.8 |
48.32 |
9 |
Дорноговь |
50.29 |
50.04 |
10 |
Дундговь |
51.52 |
58.46 |
11 |
Завхан |
39.7 |
52.62 |
12 |
Орхон |
42.79 |
49.47 |
13 |
Өвөрхангай |
20.91 |
20.99 |
14 |
Өмнөговь |
87.98 |
16.29 |
15 |
Сүхбаатар |
32.85 |
30.74 |
16 |
Сэлэнгэ |
13.11 |
28.45 |
17 |
Төв |
37.15 |
20.54 |
18 |
Увс |
48.15 |
42.05 |
19 |
Ховд |
20.88 |
58.78 |
20 |
Хөвсгөл |
37.82 |
60.79 |
21 |
Хэнтий |
45.4 |
80.42 |
22 |
Улаанбаатар |
95.4 |
61.53 |
|
Нийт |
50.72 |
42.41 |
График 3
2020,2021 онуудад газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийн хувийг байршлаар /харьцуулсан байдал/
1. Газар зохион байгуулалтын 2022 оны төлөвлөгөө боловсруулсан байдал:
Улсын хэмжээнд сум, дүүргийн газар зохион байгуулалтын тухайн жилийн 2022 оны төлөвлөгөөнд нийт 4875466.373 га газрыг төлөвлөсөн байна. Үүнээс хөдөө аж ахуйн ангиллын газарт нийт 2707344.372 га газрыг болон хот, тосгон бусад суурины газарт 128729.6053 га газрыг, Зам шугам, сүлжээний газарт 123915.1534 га газрыг, Бусад ангиллын газарт 1915477.242 га газрыг өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах, хамгаалахаар тус тус төлөвлөжээ.
Улсын хэмжээнд сум, дүүргийн газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд арга хэмжээний төрлөөр дараах байдлаар төлөвлөсөн байна. Үүнээс Өргөдлийн дагуу олгох нийт 84846 байршилд 93.45%, Дуудлага худалдаагаар олгох 3155 байршилд 3.47%, Төсөл сонгон шалгаруулалтаар олгох 246 байршилд 0.27%, Газар хамгаалах, нөхөн сэргээхээр 833 байршилд 0.92%, Газар чөлөөлөх 437 байршилд 0.48 %, Нийтийн эдэлбэрийн газарт 2113 байршилд 2.33 % тус тус төлөвлөжээ.
Зураг. 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө арга хэмжээний төрлөөр
Монгол улсын иргэнд 2021 онд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай” Засгийн газрын 262 дугаар тогтоолын хэрэгжилт:
2021 онд Нийслэл болон Говьсүмбэр аймаг иргэнд газар өмчлүүлээгүй бөгөөд 262 дугаар тогтоолын хэрэгжилтийг 20 аймгаар нэгтгэн гаргав.
Монгол улсын Засгийн газрын 262 дугаар тогтоолоор улсын хэмжээнд нийт 33757 иргэнд 3706.27 га газрыг өмчлүүлэхээр баталснаас нийт 12897 иргэнд 1352.93 га газрыг өмчлүүлсэн байна. Үүнээс гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэгүй 975 иргэнд эзэмших эрхээр олгогдсон 103.96 га, 11915 иргэнд шууд өмчлөх эрхээр 1245.07 га, 7 иргэнд аж ахуйн зориулалтаар 3.9 га газрыг үнээр нь тус тус өмчлүүлсэн байна. Улсын хэмжээнд Засгийн газрын 262 дугаар тогтоолын хэрэгжилт 36.5 хувьтай байна.
Зураг 1. 2021 онд нийт өмчилсөн газрын хэмжээ /га-аар/
“Иргэнд 2022 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл:
Монгол улсын хэмжээнд 2022 онд нийт 32391 иргэнд 3967.6 га газрыг өмчлүүлэхээс 32357 иргэнд 3937.1 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар, 34 иргэнд 30.50 га газрыг аж ахуйн зориулалтаар тус тус өмчлүүлэхээр төлөвлөсөн байна.
Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэгүй өмчлүүлэхээр төлөвлөсөн нийт 3937.1 га газрын 22 хувийг эзэмшиж байгаа газрыг өмчлүүлэх, 78 хувийг өмчлөх эрхээр шууд өмчлүүлэх газар тус тус эзэлж байна.
Нийслэлийн хэмжээнд нийт 5538 иргэний эзэмшиж буй 315.17 га газрыг өмчлүүлэхээр төлөвлөсөн байна.