EN

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ. /2020-02-12/

    Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар нь “Бэлчээрийн болон хот суурин газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа /Газрын төлөв байдал, чанарын мониторингийн сүлжээний цэгт/” хийх ажлыг гүйцэтгэх зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг дэлгэрэнгүй жагсаалтад орох мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

    Энэхүү зөвлөх үйлчилгээгээр бэлчээрийн газрын мониторингийн 600 цэгт, хот суурины газрын мониторингийн 400 цэг /Багц 1: Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймагт байрлах бэлчээрийн мониторингийн 175 цэг, хот суурин газрын мониторингийн 95 цэг; Багц 2: Говьсүмбэр, Дорнод, Дорноговь, Хэнтий, Сүхбаатар аймагт байрлах бэлчээрийн мониторингийн 132 цэг, хот суурин газрын мониторингийн 122 цэг; Багц 3: Архангай, Булган, Дархан-Уул, Орхон, Хөвсгөл, Төв, Сэлэнгэ аймагт байрлах бэлчээрийн мониторингийн 147 цэг, хот суурин газрын мониторингийн 100 цэг; Багц 4: Баянхонгор, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь аймаг, Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт байрлах бэлчээрийн мониторингийн 146 цэг, хот суурин газрын мониторингийн 83 цэг/-т газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны ажлыг ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан өдрөөс эхлэн 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд гүйцэтгэнэ.

    Зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээд нь Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа хийх мэргэжлийн байгууллагын эрхтэй байх бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан шаардлага хангаж буйг нотлох дараах баримт бичгийг бүрдүүлж ирүүлнэ. Үүнд:

  • Байгууллагын ерөнхий танилцуулга;
  • Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ;
  • Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа хийх мэргэжлийн байгууллагын гэрчилгээний хуулбар (хүчинтэй хугацаа 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хүчинтэй байх);
  • Үндсэн мэргэжилтнүүдийн боловсрол, мэргэжлийн ур чадварыг харуулсан баримт бичиг;
  • Сүүлийн 3 жилд гүйцэтгэсэн ижил төстэй ажлын жагсаалт (ажлын нэр, хугацаа, өртөг, захиалагчийн нэр, ажлыг хүлээн авсан акт, танилцуулга);
  • Татвар, нийгмийн даатгалын байгууллага, ШШГЕГ-ын тодорхойлолт /тендер зарласан өдрөөс хойших байдлаар ирүүлнэ/;
  • Харилцагч банкны тодорхойлолт;
  • Зөвлөх хуулийн этгээдийн санхүүгийн чадавхын мэдээлэл /сүүлийн 1 жилийн буюу 2019 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан/;
  • Ажилд ашиглах багаж хэрэгсэл, хамтарч ажиллах лабораторийн  мэдээлэл.

     Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2020 оны 02 дугаар сарын 11-нээс 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрүүдэд 09-17 цагийн хооронд авч болох бөгөөд холбогдох материалыг дор дурдсан хаягаар 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө багцаа тодорхой дурдаж мэдүүлгээ ирүүлнэ үү. Сонирхсон зөвлөх нь 2 хүртэлх багцад мэдүүлэг ирүүлж болно.

 

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,

Барилгачдын талбай-3, Засгийн газрын XII байр,

1 давхар, 108 тоот, утас: 51-263676

Дээш буцах