EN

Хуулийн хэрэгжилт 2018 оны байдлаар

Хуулийн хэрэгжилт 2018 оны байдлаар

Шийдвэрийн дугаар

Заалтын дугаар

Шийдвэрийн нэр, огноо, дугаар, заалт

Биелэлт

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

 

 

 

 

 

 

 

1.

1.

Гамшгаас хамгаалах тухай хууль

2017-02-02 2017 №07

33.1.Гамшгаас хамгаалах улсын алба дараахь чиг үүрэгтэй:

33.1.7.гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд татан оролцуулах хүч хэрэгсэл, гамшгийн нөөцийг бүрдүүлэх;

 “Гамшгаас хамгаалах Барилга, хот байгуулалтын улсын алба” Засгийн газрын 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 97 дугаар тогтоолын хэрэгжилт:

Нийслэл, 21 аймгийн гамшгаас хамгаалах барилга, хот байгуулалтын албаны хүч хэрэгсэл, нөөцийн судалгаанд 2018 оны 11 дүгээр сард 21 тодотгол хийж, тайланг Барилга, хот байгуулалтын яамны Хууль зүйн   хэлтэст АБЛЕ-ээр хүргүүлсэн.

2.

Гамшгаас хамгаалах тухай хууль

2017-02-02 2017 №07

34.1.Хуулийн этгээд нь өмчийн төрөл, хэлбэр үл харгалзан гамшгаас хамгаалах талаар дараахь эрхийг эдэлнэ: 34.2.3.үйл ажиллагааны онцлогт нийцүүлэн мэргэжлийн анги байгуулах, шаардагдах техник, материал, нэг бүрийн хамгаалах хэрэгслээр хангах;

Гамшгаас хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг ханган агентлагийн орлогч даргаар ахлуулсан 84 хүний бүрэлдэхүүнтэй “Гамшгаас хамгаалах мэргэжлийн анги” /ерөнхий зориулалтын/-ийг ГЗБГЗЗГ-ын даргын 2018 оны 10 дугаар сарын 18-ний өдрийн А/172 тушаалаар баталж, гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулан Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээр батлуулж, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.

3.

 Шилэн дансны тухай хууль

2014-07-01 2014 №26

5.1.Байгууллага нь шилэн дансны мэдээллийг өөрийн цахим хуудсаар хүргэх бөгөөд цахим хуудас нь дараах шаардлагыг хангасан байна:

 5.1.1.шилэн дансны бие даасан цэстэй байх;5.1.2.мэдээлэл татаж авах, хэвлэх боломжтой байх;

5.1.3.тодруулга өгөх албан тушаалтны нэр, утас, цахим хаягийг байршуулсан байх;

 5.1.4.мэдээллийг тогтмол шинэчилж байх, өөрчлөлт орсон тухай бүр өмнөх мэдээллийг цахим хуудасны архивт хадгалах, архивын мэдээллийн санд нэвтрэх, татаж авах, хэвлэх боломжтой байх.

 МУ-ын шилэн дансны тухай хууль, Засгийн газрын 2012 оны 17 дугаар тогтоолын хавсралт “Төсөв, санхүүгийн ил тод байдлыг хангахад дагаж  мөрдөх журам”-ын дагуу төсөв, санхүүгийн мэдээллийг байгууллагын мэдээллийн самбар болон шилэн дансны www.shilendans.gov.mn  цахим хуудсанд мэдээллийг оруулах албан хаагчдын хийх ажлын хуваарилалтыг хийн Газрын даргын тушаалаар батлан цахим хуудсанд мэдээллийг оруулж байна. Шилэн дансанд төсөв/гүйцэтгэл, хөрөнгө оруулалт, бусад гэсэн 3 төрлийн мэдээнээс 36 тайлан оруулан ажилласан. 2017 оны 11-р сараас 2018 оны 11-р сар хүртэлх  шилэн дансны гүйцэтгэл дээр шилэн дансны аудит ирж амжилттай шалгагдлаа.

21 аймгийн шилэн дансны тайланг улирал бүр хянан хугацаандаа оруулаагүй болон тайлан илгээгээгүй газарт тухай бүр шаардлага тавин ажиллаж байна.

Төсвийн тухай хуульд заасны дагуу 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөлөлд харъяа газруудаас санал авч хянан, нэгтгэж Төсвийн ерөнхийлөн захирагчаараа дамжуулан нийт урсгал зардлын төсөв 16,344.5 сая төгрөг, хөрөнгө оруулалтын төсөв нийт 127,052.1 сая төгрөг байхаар Сангийн яаманд хүргүүлэн ажилласан.

4.

 Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хууль

2002-06-27 2002 №27

10 дугаар зүйл.Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх

10.1.Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараахь бүрэн эрхтэй:

10.1.1.иргэдэд газар өмчлүүлэх талаархи төрийн нэгдсэн бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх;

 Нийслэл, 21 аймгаас Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, дагалдан батлагдах бусад хуулиудын нэмэлт өөрчлөлтийн төсөл, үзэл баримтлал, хуулийн урьдчилсан тандан судалгаа боловсруулахтай холбоотойгоор шаардлагатай судалгаа, мэдээллийг авч нэгтгэн боловсруулж БХБЯ-нд 2018 оны 02 дугаар сард 1/311 тоот албан бичгээр хүргүүлсэн. Хуулийн төслийг ЗГ, УИХ-аар хэлэлцүүлэхэд БХБЯ-тай хамтран ажиллаж тухай бүрд нь шаардлагатай мэдээлэл судалгаагаар хангаж ажилласан бөгөөд 2018 оны 4 дүгээр сарын 26-ний өдөр Монгол Улсын Их Хурлаас Монгол Улсын иргэнд газрыг үнэгүй өмчлүүлэх тухай хуульд нэмэлт орж өмчлүүлэх хугацаа 10 жил буюу 2028 он хүртэл сунгагдсан.

Дээш буцах