EN

Монголын геодези, фотограмметр, зураг зүйн холбооны нэрэмжит “Шилжин явах цом”

       Монголын геодези, фотограмметр, зураг зүйн холбооны нэрэмжит “Шилжин явах цом”-ын аварга шалгаруулах 18 дахь удаагийн тэмцээн спортын 5 төрлөөр /волейбол, сагсан бөмбөг, ширээний теннис, шатар, даам/ Чухаг спорт цогцолборт 2022 оны 01 дүгээр сарын 07-09-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд салбарын Ахмадын баг, МГФЗЗХ-ны баг, ГЗБГЗЗГ-ын баг, Хэнтий аймгийн ГХБХБГ, геодези, зураг зүйн тусгай зөвшөөрөлтэй 16 аж ахуйн нэгж зэрэг 20 багийн 300 гаруй тамирчид оролцов.

ГЗБГЗЗГ-аас волейбол, сагсан бөмбөг, ширээний теннис, шатар, даамны төрлүүдэд нийт 22 тамирчин оролцож эмэгтэй волейболын баг алтан медаль, эмэгтэй сагсан бөмбөгийн баг мөнгөн медаль, эмэгтэй шатарчин Т.Нямжаргал хүрэл медаль, эмэгтэй теннисчин П.Тэргэл 4-р байр, волейболын эмэгтэй шилдэг тоглогчоор П.Тэргэл шалгарч, ГЗБГЗЗГ багийн дүнгээр 12 оноогоор 4-р байр эзэлсэн амжилтыг үзүүлэв.

Дээш буцах