EN

“ГАЗРЫН ТӨЛӨВ БАЙДАЛ, ХЯНАН БАТАЛГАА, ФОТО МОНИТОРИНГИЙН ЧИГЛЭЛЭЭР ЧАДАВХЖУУЛАХ” ЦАХИМ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2021 оны А/101 тоот тушаалаар батлагдсан “Газрын харилцааны ажилтны өдрийг угтан зохион байгуулах ажлын төлөвлөгөөны” дагуу тус газрын Суурь судалгаа, мониторингийн хэлтсээс 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр “Газрын төлөв байдал, хянан баталгаа, фото мониторингийн чиглэлээр чадавхжуулах” сургалтыг цахимаар зохион байгуулж, нийслэл, дүүргийн ГЗБА, аймгийн ГХБХБГ-ын мониторингийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд болон сумдын Газрын даамлууд идэвхтэй оролцлоо.

Энэхүү сургалтын хүрээнд Газрын мониторингийн үндэсний сүлжээ, бэлчээрийн газрыг фото мониторингийн аргаар үнэлэх үйл ажиллагаа, газрын төлөв байдал, чанарын захиалгат хянан баталгаа, хот тосгон, бусад суурины болон хөдөө аж ахуйн газрын төлөв байдал, чанарын төлөвлөгөөт хянан баталгааны ажлын явц, хийгдсэн томоохон ажлууд болон цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны зорилт, зорилго, шинэ арга, аргачлал, технологийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, сургалтад оролцогчидтой харилцан санал солилцож, тэднээс орон нутагт газрын төлөв байдал, чанарыг тодорхойлоход тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар санал, хүсэлтийг нь хүлээн авч, сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Дээш буцах