EN

ШИЛДЭГ ГАР ЗУРГИЙН УРАЛДААН, ШИЛДЭГ ИЛТГЭЛИЙН УРАЛДААНЫ ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

Монгол Улсад Геодези, зураг зүйн салбар үүсч хөгжсөний 90, эрхэлсэн төрийн захиргааны байгууллага байгуулагдсаны 50 жилийн ойд зориулан зохион байгуулсан “Миний гэр газрын зураг дээр” сэдэвт гар зургийн уралдааны шилдэг бүтээлийн эзэд, “Шилдэг илтгэлийн уралдаан”-д шалгарсан судлаачдад шагнал гардуулах ёслолын ажиллагаа 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр цахим байдлаар зохион байгууллаа.

Ёслолын ажиллагаанд гар зургийн уралдаанд шалгарсан шилдэг 21 бүтээлийн эздийг танилцуулж, ГЗБГЗЗГ-ын дарга Ц.Ганхүү УБ хотоос баяр хүргэж, Говь-Алтай, Сүхбаатар, Өвөрхангай, Дундговь аймгийн ГХБХБГ-ын удирдлага шилдгүүдэд Өргөмжлөл, дурсгалын зүйл, мөнгөн шагналыг гардууллаа. Дархан-Уул, Дорноговь, Хэнтий, Говьсүмбэр, Баянхонгор аймгийн шилдэг бүтээлийг аймгийн ГХБХБГ-аас зохион байгуулав.

“Шилдэг илтгэлийн уралдаан”-д тэргүүн байранд шалгарсан судлаач А.Сумъяад шагналыг ГЗБГЗЗГ-ын дарга Ц.Ганхүү гардуулж, дэд байр, гутгаар байрын судлаач нарын шагналыг цахим байдлаар алсаас гардууллаа.

Шилдэг 3 илтгэлийг ГЗБГЗЗГ-ын нүүр ном болон МГФЗЗХ-ны нүүр номд 2020 оны 12 сарын 25-ны өдөр байршуулж олон нийтэд танилцуулав.

Дээш буцах