EN

ШИЛДЭГ ИЛТГЭЛ ШАЛГАРУУЛАХ УРЛДААНЫ ДҮН ГАРЛАА

Монгол Улсад Геодези, зураг зүйн салбар үүсч хөгжсөний 90, эрхэлсэн төрийн захиргааны байгууллага байгуулагдсаны 50 жилийн ойд зориулан эрдэм шинжилгээний хурлын хүрээнд зохион байгуулсан "Шилдэг илтгэл шалгаруулах уралдаан"-д судлаачийн ангилалд 5 бүтээл ирүүлснээс дараах илтгэлүүд шалгарлаа. Үүнд:

Тэргүүн байр:         

      “SENITEL-1 дагуулын мэдээгээр хот суурин газрын газар хөдлөлийн идэвхжил, барилга, байгууламжийн деформацийг тодорхойлох нь” А.Сумъяа /ГЗБГЗЗГ-ын ахлах мэргэжилтэн, магистр/

Дэд байр:                

          “Газар зүйн нэрийн онолын судалгаа Д.Түвшинбаяр, Т.Шинэбаяр, Э.Эрхэмбаяр, Р.Нямсүрэн, Н.Баасанжав /ХААИС, Агроэкологийн сургууль, Газрын менежментийн тэнхим, Дижитал Мэппинг ХХК /

Гутгаар байр:         

                “Зайнаас тандан судлалыг уул уурхайн салбарт ашиглах боломжууд” Д.Ундармаа /ШУТИС-ийн ГУУС-ийн багш, магистр/

Шагнал гардуулах ёслолын ажиллагаа, дээрх илтгэлүүд тавигдах “Геодези, зураг зүй – 90” эрдэм шинжилгээний хурал 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулагдана. 

Дээш буцах