EN

Хот, суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

Хот, суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах чиглэлээр:

Хот, суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажил нь Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 3.7.4, 3.7.7, 3.7.14-т хөгжлийн болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулахаар тусгагдсан.

2022 оны III улирлын байдлаар Архангай аймгийн 4 сум, Баян-Өлгийн аймгийн 3 сум, Баянхонгор аймгийн 5 сум, Говь-Алтай аймгийн 2 сум, Дорноговь аймгийн 2 сум, Дорнод аймгийн 1 сум, Дундговь аймгийн 4 сум, Өмнөговь аймгийн 1 сум, Сүхбаатар аймгийн 3 сум, Сэлэнгэ аймгийн 1 сум, Ховд аймгийн 1 сум, Хэнтий аймгийн 1 суманд тус тус сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний баримт бичиг улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар боловсруулагдаж байна. Цаашид 139 сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг шинээр, 14 сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний баримт бичгийг тодотгон боловсруулах шаардлагатай байна. /Зураг-1/

Монгол Улсад 21 тосгон байгаагаас сумын багийн статустай 18 тосгон, дүүргийн хорооны статустай 3 тосгон байна. Тосгонууд нь байршлын хувьд сумын төвтэй давхацсан хэлбэртэй, харьяалах сумын төвөөс алслагдсан багийн хэлбэртэй, хот дагаж байрласан. Булган аймгийн Хялганат тосгон, Сэлэнгэ аймгийн Номгон тосгон, Хөвсгөл аймгийн Хатгал тосгон, Хэнтий аймгийн Бэрх тосгон, Улаанбаатар хотын Туул, Гачуурт зэрэг зэрэг 6 тосгоны ерөнхий төлөвлөгөө хийгдсэн. /Хүснэгт-1/

Хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлж иргэн, аж ахуйн нэгжийн экспорт, импортыг дэмжих, экспортын чиглэлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, худалдаа, үйлчилгээний шинэ салбар, аялал жуулчлал, хөрөнгө оруулалтыг татах, транзит тээвэр, логистикийг нэмэгдүүлэх, тэргүүний техник, технологийг нутагшуулах, худалдааг хөнгөвчлөх, бүс нутгийн хөгжлийг хурдасгах замаар эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх зорилгоор Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Баян-Өлгий аймгийн Цагааннуур, Дорноговь аймгийн Замын-Үүдийн чөлөөт бүсийг өмнө нь байгуулсан бол Монгол Улсын Их Хурлын 2022 оны 10 дугаар тогтоолоор “Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс”-ийг байгуулж 4 чөлөөт бүстэй болсон. Эдгээр 4 чөлөөт бүсээс Алтанбулаг, Замын-Үүдийн чөлөөт бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлагдсан. Цагааннуур, Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж байна.

/Хүснэгт-1/

Үзүүлэлт

Аймаг, нийслэл, сумын төв

Тосгон

Чөлөөт бүс

Хилийн боомт

Бүгд

Нийт суурин газар

330+1

21

4

23

379

Ерөнхий төлөвлөгөөтэй

150

6

2

9

167

Ерөнхий төлөвлөгөө боловсруулж байгаа

28

-

2

-

30

Тодотгох шаардлагатай /хугацаа дууссан/

14

-

-

-

14

Ерөнхий төлөвлөгөө хийгдэх шаардлагатай /ерөнхий төлөвлөгөө хийгдээгүй/

139

15

-

14

168

 

Зураг-1

Дээш буцах