EN

Орон зайн мэдээллийн технологи

1. Орон зайн буюу газар зүйн мэдээлэл гэж юу вэ?

  • Орон зайн буюу газарзүйн мэдээлэл гэж дэлхийн тодорхой байрлалтай шууд болон шууд бусаар холбогдох юмс үзэгдлийн тухай мэдээллийг хэлнэ. "Олон улсын ISO 19101 (Газар зүйн мэдээлэл-Суурь загвар) стандарь"

2. Орон зайн өгөгдлийн дэд бүтэц (ОЗӨДБ) гэж юу вэ?

  • Орон зайн өгөгдөл, мэдээллийг бүрдүүлэгч, хэрэглэгчийн хамтын ажиллагааг удирдан зохион байгуулах бодлого, хууль, эрх зүй , стандарт, техник, технологи, хүний нөөцийн цогц юм. Уг дэд бүтцийн гол ач холбогдол нь орон зайн өгөгдөл, мэдээллийг олон төрлийн зорилгоор олон удаа ашиглах бөгөөд үйл ажиллагааны давхардлыг арилгаж, өгөгдөл, мэдээллийг төрийн байгууллага, хэрэглэгчдэд түргэн шуурхай хайх, хандах, ашиглах боломжийг олгодогт оршино.
Дээш буцах