EN

ЗАВХАН АЙМАГТ БЭЛЧЭЭРИЙН ГАЗРЫН ДОРОЙТЛЫН СУДАЛГААГ 440

Завхан аймгийн Газрын Харилцаа, Барилга, Хот Байгуулалтын Газар “Бэлчээрийн газрын өөрчлөлтийг фотоиониторингийн аргаар үнэлэх” ажлыг Завхан аймгийн хэмжээнд 2016 оноос эхлэн 7 дахь жилдээ зохион байгуулж, мониторингийн цэгийн тоог жилээс жилд нэмэгдүүлэх, төлөөлөх чадварыг сайжруулах чиглэлээр ажиллаж 2022 онд 440 цэгт хээрийн хэмжилт судалгааны ажлыг хийж гүйцэтгээд байна.
2021-2022 оын бэлчээрийн сэргэх чадавхийн дүнгийн хувийг харьцуулахад:
✅1-р ангилал 46 цэгээс 27 цэг болж буурсан
✅2-р ангилал 233 цэгээс 208 цэг болж буурсан
✅3-р ангилал 85 цэгээс 93 цэг болж өссөн
✅4-р ангилал 49 цэгээс 64 цэг болж өссөн
✅5-р ангилал 27 цэгээс 38 цэг болж өссөн байна.
2022 оны байдлаар аймгийн хэмжээнд бэлчээрийн даац өмнөх онтой харьцуулахад 82.05 хувиар өссөн үзүүлттэй байгаа бөгөөд малын тоо толгой -147.32 мян.тол малаар хэтэрсэн үзүүлэлттэй байна.
2022 оны бэлчээрийн газрын ургацын мэдээ 06 дугаар сарын эхний 7 хоногт 1 га газарт 35 кг, 08 дугаар сарын эхний 7 хоногийн байдлаар 1 га газарт 252 кг ургацтай байна. Мөн тухайн саруудад Түдэвтэй сум, Сантмаргац сум, 07 дугаар сард бүх сумд нэлэнхүйдээ, 08 дугаар сард сумын хойд сумууд болон урд талын сумууд нэлэнхүйдээ, 09 дүгээр сард Их-Уул сум, Цагаанчулуут сумууд, 10 дугаар сард Их-Уул сум, Тосонцэнгэл сум, Идэр сум, Тэлмэн сум, Алдархаан сумууд бэлчээрийн газрын доройтолд маш их өртсөн байна.
Дээш буцах