EN

ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖИЙН ХИЛИЙН ЦЭСТЭЙ ХОЛБООТОЙ ҮҮССЭН МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭХ САНАЛ, ДҮГНЭЛТ ГАРГАХ ҮҮРЭГ БҮХИЙ АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА

Барилга, хот байгуулалтын сайдын 2023 оны 24 дүгээр тушаалаар байгуулагдсан “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэстэй холбоотой үүссэн маргааныг шийдвэрлэх санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий” ажлын хэсэг 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хуралдлаа.
Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С. Магнайсүрэнгээр ахлуулсан тус ажлын хэсгийн хуралдаанд Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны төлөөлөл танхимаар оролцсон бол 21 аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга нар холбогдох мэргэжилтнүүдийн хамтаар цахимаар оролцож санал солилцлоо.
Тус хуралдаанд 2022 онд улсын хэмжээнд бүртгэгдсэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэстэй холбоотой үүссэн маргааны судалгааг танилцуулсан бөгөөд цаашид хилийн цэсийн маргааныг хэрхэн шийдвэрлэх талаарх арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцлээ.
Дээш буцах