EN

ЗАХИРГААНЫ ХЭМ, ХЭМЖЭЭНИЙ АКТЫН ТӨСӨЛД САНАЛ АВАХ ТУХАЙ

           Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6 дахь хэсэгт “Аймаг, нийслэл, дүүргийн газрын алба, сумын газрын даамал нь газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээнд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28.3-т заасан эрхийн улсын бүртгэлийн дугаарыг тэмдэглэнэ” гэж, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт “Газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг эрхийн улсын бүртгэл хөтлөхтэй холбогдсон харилцааг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулиар зохицуулах бөгөөд төрийн цахим мэдээллийн санд үүссэн газрын кадастрын мэдээллийн сан болон улсын бүртгэлийн цахим мэдээллийн сангийн мэдээллээс бүрдэх дундын мэдээллийн сангаар дамжуулан мэдээлэл солилцох боломжтой байна” гэж тус тус нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан Газар эзэмших, ашиглах эрхийг ХУР системд холбогдон дундын мэдээллийн сангаар дамжуулан улсын бүртгэлд бүртгүүлэн дугаар авч, уг дугаарыг Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээнд тэмдэглэх хэсэг нэмэхээр загварыг шинэчлэн боловсруулах шаардлагатай болсон.

            Мөн иргэн, хуулийн этгээдийг Газрын талаарх үнэн зөв, бүрэн гүйцэд, түргэн шуурхай, баталгаажсан мэдээллээр хангах зорилгоор Кадастрын мэдээллийн сангийн нээлттэй цахим системээр дамжуулан түргэн санах ой бүхий QR кодыг Газрын эрхийн баримт бичиг болох газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ, гэрээ, кадастрын зурагт ашиглах явдал юм.

            Энэхүү кодыг уншуулснаар Улсын Газрын кадастрын нэгдсэн системд баталгаажсан тухайн газрын мэдээлэл болох газар эзэмшигч, ашиглагчийн нэр, Засаг даргын захирамжийн огноо, дугаар, нэгж талбарын дугаар, гэрчилгээний дугаар, гэрээний дугаар, талбайн хэмжээ, байршил, шүүхийн шийдвэрээр эрх нь түдгэлзсэн эсэх, барьцаалагдсан эсэх, газрын үнэлгээний мэдээлэл гэх мэдээллүүдийг агуулсан тодорхойлолтыг авах боломжтой болно.

Захиргааны хэм хэмжээний актын төсөл

Актын төслийн танилцуулга

Санал өгөх хаяг

Санал авах хугацаа

1

“Гэрчилгээний загвар шинэчлэн батлах тухай” захиргааны хэм хэмжээний актын төсөл

Төслийг эндээс татаж авна уу.

urantugs.b@gazar.gov.mn

2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 09 дүгээр сарын 04-ний өдрийг дуустал

Дээш буцах