EN

УРИЛГА

Ажлын нэр: “Монгол Улс-Оросын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тохиолдуулан Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн салбарын виртуал үзэсгэлэн зохион байгуулах”

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар нь “Монгол Улс-Оросын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тохиолдуулан Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн салбарын виртуал үзэсгэлэн зохион байгуулах” ажлыг гүйцэтгэх санал ирүүлэхийг урьж байна.

Виртуал үзэсгэлэнд 1930 оноос хойш  Оросын Холбооны Улстай  Газар зохион байгуулалт, Геодези, зураг зүйн чиглэлээр хамтран хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн ажлуудын түүхэн фото зураг, схемчилсэн зураг, видео ярилцлага, аудио бичлэг зэрэг тавигдана.

Саналд виртуал үзэсгэлэнгийн техникийн шийдлийг санхүүгийн саналын хамт ирүүлнэ үү.

Саналыг 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 15:00 цаг хүртэл хүлээн авна.

Сонирхсон хуулийн этгээд холбогдох мэдээллийг доорх хаяг, утсаар авна уу.

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Монгол улс Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 4-р хороо Барилгачдын талбай 3, Засгийн газрын XII байр, 125 тоот өрөө

Утас: 51-262461, 99012770

 

Дээш буцах