EN

УЛСЫН ХЭМЖЭЭНД ГАЗАР ГЕОДЕЗИ ЗУРАГ ЗҮЙН ЧИГЛЭЛЭЭР 51 УЛСЫН /АХЛАХ/ БАЙЦААГЧ ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАНА

Монгол улсын ерөнхий сайдын 44 болон 45 дугаар захирамжаар газар геодези зураг зүйн чиглэлээр хяналт тавих эрхийг 51 улсын байцаагч нарт олголоо.  

“Хариуцлагатай газрын харилцаа” аяны хүрээнд аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын газрын удирдлагууд, геодези, зураг зүйн хяналтын улсын ахлах байцаагч болон улсын байцаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа.

 

  Тус сургалтаар Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Газрын тухай хууль, Геодези зураг зүйн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Авлигын эсрэг хууль, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлаар мэдлэг чадварыг дээшлүүлэх, мэргэшсэн, хариуцлагатай, ур чадвар бүхий хамт олныг төлөвшүүлэн бүрдүүлэх, чадавхжуулах, мэргэшүүлэх сургалтыг  зохион байгууллаа.

 Мөн  улсын болон ахлах байцаагч нарт дараах үүрэг чиглэл өглөө.  Үүнд:

1.      Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Хот хөдөөгийн сэргэлтийн бодлогын хүрээнд зохион байгуулах малчдын “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ийн хэрэгжилт болох “Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах журам”-ыг шуурхай, манлайлан зохион байгуулах, хяналт тавих;

2.      “Хариуцлагатай газрын харилцаа” аяныг улсын хэмжээнд үр дүнтэй, идэвх санаачилгатай зохион байгуулж, салбарын хууль тогтоомжийг олон нийтэд нээлттэй сурталчлах, хамтран ажиллах, илэрсэн зөрчлийг арилгуулах, соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлэх;

3.      Улсын хилийн шалгалт, геодези, байр зүйн зургийн ажил хийгдэж байгаа аймгуудын удирдлага болон ажлын хэсэгт дэмжлэг үзүүлж ажиллах;

4.      Газрын харилцааны үйлчилгээг үзүүлэх, “Киоск” машиныг  шинээр нэмж суурилуулах ажлыг орон нутгийн засаг захиргаатай хамтран зохион байгуулах;

5.      Газар зүйн нэрийн зургийн тодруулалтын ажлыг эрчимжүүлэх, хяналт тавих ажлыг зохион байгуулах зэрэг асуудлаар үүрэг чиглэл өглөө.

 

 

Дээш буцах