EN

Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн систем /Геопортал/-н цахим сургалт

    ГЗБГЗЗГ-аас төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын хүрээнд орон зайн өгөгдлийн дэд бүтцийн систем /Геопортал/-ийг улсын хэмжээнд ашиглалтад оруулж байгаа билээ.

     Иймд дээрх системийн анхдагч хэрэглэгчид буюу орон зайн өгөгдлийг бүрдүүлэгч, ашиглагч байгууллагуудад Геопортал цахим системийн мэдлэг олгох сургалтыг зохион байгуулж байна.

    Сургалт 2022 оны 04 сарын 11-ний өдөр 09:00-17:00 цагийн хооронд цахим хэлбэрээр зохион байгуулагдах тул Геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл болон Газар зохион байгуулалт, газрын кадастрын үйл ажиллагаа эрхлэх мэргэжлийн байгууллагын эрхтэй хуулийн этгээдийн инженер, техникийн ажилтнуудыг сургалтад хамрагдахыг урьж байна.

Доорх холбоосоор нэвтрэн бүртгүүлнэ үү. https://forms.gle/cRHAsNj85hLyaD8q9

Анхаарах зүйлс /сургалтад хамрагдахаас өмнөх шаардлага/:

  • Сургалтад туршилт хийх мэргэжилтэн license.gazar.gov.mn цахим хуудсанд өөрийн компанид бүртгүүлсэн байх шаардлагатай,
  • Сургалтад хамрагдаж буй мэргэжилтэн өөрийн туршилт хийх компьютерт QGIS програмын 3.10 ба түүнээс сүүлийн хувилбарыг татаж суулгасан байх шаардлагатай,
  • Сургалтад нэг компаниас нэг ажилтан хамрагдана.
  • Zoom програмд нэвтрэхдээ аж ахуй нэгж болон өөрийн нэрийг заавал бичиж оруулах,
  • Сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол 264596, +976 99063864 дугаарын утсанд холбогдоно уу.
  • Сургалтад хамрагдах /Zoom хаяг: 976 976 0021, Нууц үг: 123456 /
Дээш буцах