EN

НИЙСЛЭЛИЙН ДҮҮРГҮҮДИЙН ХАЯГИЙН ЗУРАГ, МЭДЭЭЛЛИЙГ ХҮЛЭЭЛГЭН ӨГӨХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

Нийслэлийн дүүргүүдийн хаягийн зураг, мэдээллийг хүлээлгэн өгөх арга хэмжээ боллоо.

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц. Ганхүү, Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан болон дүүргүүдийн Засаг дарга нар, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай нартай уулзаж хаягжуулалтын хууль, журмын дагуу Улаанбаатар хотын хаягжуулалтын ажил, цаашид авах арга хэмжээний талаар ярилцаж Нийслэлийн дүүргүүдийн хаягийн зураг, мэдээллийн санг хүлээлгэн өглөө.

Тус хурлаар Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалангийн захирамжаар ажлын хэсэг байгуулагдаж хаягийн зураг, мэдээллийн санг шалган засварлах ажлыг ойрын хугацаанд гүйцэтгэхээр боллоо.

Дээш буцах