EN

НЭГДСЭН ОРОН ЗАЙН МЭДЭЭЛЛИЙН МЕНЕЖМЕНТ, ГАЗРЫН ДОРОЙТЛЫГ СУДЛАХ ЧИГЛЭЛЭЭР ШУА-Н ГАЗАРЗҮЙ, ГЕО-ЭКОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга А.Энхманлай, ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн захирал, доктор А.Дашцэдэн нар өнөөдөр 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
Монгол орны хэмжээнд шинжлэх ухаан, техник технологи, суурь судалгаа шинжилгээ, онол практикт суурилсан газрын харилцааг бий болгох, эрх зүйн орчныг сайжруулах, газар, байгалийн нөөцийн болон нийгэм, эдийн засгийн орон зайн мэдээллийн сан бүрдүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг газар зохион байгуулалтын төлөвлөлтөд нэвтрүүлэх, газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа болон мониторингийн үйл ажиллагаанд зайнаас тандан судлалын арга зүй, орон зайн загварчлал, дүн шинжилгээг нэвтрүүлэх, газар зүйн нэрийн мэдээллийн санг баяжуулах, мэдээлэл харилцан солилцох чиглэлээр хамтран ажиллана.
Дээш буцах