EN

"МОНГОЛЫН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАГЧДЫН ХОЛБОО" ТББ-ТАЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга А.Энхманлай, Монголын Газар зохион байгуулагчдын холбооны ерөнхийлөгч Д.Мөнхбаатар нар өнөөдөр 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичиг байгуулснаар газрын харилцааны салбарын хөгжлийг дэмжих, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, газар зохион байгуулалт, газрын кадастр, газрын төлөв байдал чанарын хянан баталгааны ажлуудыг хийж гүйцэтгэх арга зүй, норм, стандартуудыг боловсруулах, сайжруулах, хэрэгжилтэд хяналт тавих, салбарын мэргэжилтнүүдийг чадавхжуулах, мэргэжлийн ажлын чанарт хөндлөнгийн хяналт тавих, салбарын үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, олон нийтэд түгээх, сурталчлах, зах зээлийн жишигт нийцсэн газрын харилцааны тогтолцоог бий болгох чиглэлд хамтран ажиллана.
Дээш буцах