EN

“МОНГОЛ УЛСЫН ХҮН АМЫН НУТАГШИЛТ, СУУРЬШЛЫН ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨСӨЛ” ИЙН ТАНИЛЦУУЛГА, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл”-ийн төлөвлөлтийн танилцуулга, хэлэлцүүлгийг 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Барилгын хөгжлийн төвийн Бүс нутаг, хот суурины төлөвлөлтийн хэлтэстэй хамтран зохион байгууллаа.
Танилцуулга, хэлэлцүүлгийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч болон аймгийн ЗДТГ, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, холбогдох хэлтэс, агентлагийн дарга, албан хаагчид зэрэг нийт 50 гаруй хүн хамрагдлаа. Хэлэлцүүлгийн хүрээнд холбогдох байгууллагуудаас гаргасан саналуудыг цаашдын төлөвлөлтөд хэрхэн тусгах талаар харилцан мэдээлэл солилцож үр дүнтэй болж өндөрлөлөө.
Дээш буцах