EN

"МОНГОЛ ХЯТАДЫН БАРИЛГЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН-2023" БЭЭЖИН ХОТНОО БОЛНО

Монгол Улс, Бүгд найрамдах Хятад Ард Улс нь 1949 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэхүү урт хугацааны харилцааны үр дүнд Монголын барилга, бүтээн байгуулалтын ажилд оролцохоос гадна төслүүдэд оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэж, үл хөдлөх хөрөнгийн салбарын өсөлтийг хурдасгасан төдийгүй өнөөдөр Монголын барилгын материалын импортын 63 хувийг БНХАУ-аас бүрдүүлж байна.
Түүнчлэн Монголд гадаадын хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй барилга, үл хөдлөх хөрөнгийн чиглэл төслийн 80 орчим хувийг Бүгд Найрамдах Хятад улсын хөрөнгө оруулагчид, бизнес
эрхлэгчидтэй хамтран хэрэгжүүлж байгаа юм.
Мөн Монгол Улсын гадаад худалдааны эргэлт 21.2 тэрбум ам.долларт хүрсэн ба үүний 64 хувийг буюу 12,5 тэрбум ам.долларыг БНХАУ- тай хийсэн худалдаа эзэлж байна. Цар тахлаас хойших дэлхийн геополитик, эдийн засгийн нөхцөл
байдал хувьсан өөрчлөгдөж буй энэ цаг үед хоёр орны барилга бүтээн байгуулалтын салбарт эерэг нөлөө, чухал үүрэг гүйцэтгэж байгаа төдийгүй төрийн болон хувийн хэвшлийн хүрээнд хамтын ажиллагаагаа илүү өргөжүүлэх боломжийг бий болгож байна.
Тиймээс Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын барилгын үндэсний ассоциаци, Монголын барилгын инженерүүдийн холбоо, Барилгын ханган нийлүүлэгчдийн зөвлөл, БНХАУ-ын барилгын материалын Тэргүүлэгч “Orient
Sunder Window” Групп болон “Барилга МН” хамтран “Монгол, Хятадын барилгын хөрөнгө оруулалтын чуулган”-ыг 2023 оны 11-р сарын 7-нд БНХАУ- ын Бээжин хотноо зохион байгуулахаар төлөвлөж байна.
Энэхүү чуулганд Монгол Улсын барилгын салбарын Төрийн болон Төрийн бус байгууллагын удирдлагууд, БНХАУ - ын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч, ханган нийлүүлэгчидтэй хамтран ажиллах хүсэлтэй аж ахуйн нэгж байгууллагууд, БНХАУ-ын талаас Монгол Улсын барилга, дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулах сонирхолтой төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагууд, ханган нийлүүлэгчид оролцоно. Тус чуулганд оролцогч талууд санал бодлоо солилцох, бизнесийн гэрээ хэлэлцээр хийх, хөрөнгө оруулалтын боломжуудаа нэмэгдүүлэх, барилгын салбарын эдийн засгийн өсөлтийн
тогтвортой орчныг бүрдүүлэхэд түлхэц болно гэж үзэж байна.
Чуулганы үеэр Монголын барилгын салбарын зах зээл, онцлох томоохон төсөл хөтөлбөрүүдийг танилцуулах илтгэлүүд тавигдаж, Монгол, Хятадын бизнес эрхлэгчдийн B2B уулзалт, “Бизнес аялал” - ыг зохион байгуулж, хоёр талын бизнес харилцаа холбоо, хамтарсан бизнесийг хөгжүүлэхэд онцгой
анхааран ажиллах болно. Мөн Монгол Улсаас цөөн тооны аж ахуй нэгжид чуулганы тайзнаа төслийн танилцуулга илтгэл тавих боломжоор хангаж байна.
Иймд БНХАУ- ын барилгын салбарын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллах сонирхолтой, барилга, дэд бүтэц, үл хөдлөх хөрөнгө, барилгын материалын үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийн чиглэлд үйл ажиллагаагаа явуулдаг аж ахуй нэгж, бизнес эрхлэгч Та бүхнийг “Монгол,
Хятадын барилгын хөрөнгө оруулалтын чуулган”-д оролцохыг урьж байна.
БҮРТГҮҮЛЭХ:
☎️Холбоо барих: 99907814, 99907816
“Монгол, Хятадын барилгын хөрөнгө оруулалтын чуулган”
зохион байгуулах хороо
Дээш буцах