EN

“Харилцан хүндэтгэе” сарын үндэсний аян, “НАДААС, ТАНААС, БИДНЭЭС ЭХЛЭЛТЭЙ”

“Харилцан хүндэтгэе” сарын аян үндэсний хэмжээнд “НАДААС, ТАНААС, БИДНЭЭС ЭХЛЭЛТЭЙ” уриатайгаар явагдаж байна. Жендерийн эрх тэгш байдлыг хангах төрийн бодлого, хууль тогтоомжийг аж ахуйн нэгж, байгууллага, олон нийтэд сурталчлан таниулах, жендер, жендерийн хэвшмэл ойлголт, жендерт суурилсан хүчирхийллийн талаарх ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, сайн туршлага, санаачилгыг түгээн дэлгэрүүлэх зорилготой энэхүү аяныг гуравдугаар сарын 01-нээс дөрөвдүгээр сарын 01-ний хооронд орон даяар зохион байгуулж байна. Аяны хүрээнд жендерийн хэвшмэл ойлголтыг засах, эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдэд тулгарч буй асуудлуудыг хөндөн хэлэлцүүлж, олон нийтийн дуу хоолойг сонсох, асуудлыг шийдвэрлэх арга замыг нь тодорхойлон хэрэгжүүлэх, төрийн байгууллагуудад хүргэх нөлөөллийн ажлыг өрнүүлэх юм. Иймд бүгдээрээ тус аянд нэгдэж, зөв харилцаа хандлагыг түгээцгээе!

Дээш буцах