EN

ХАМТАРСАН ЦОГЦ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Албан хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, шинэ мэдлэг бий болгох, ажлын гүйцэтгэл, үр нөлөөг дээшлүүлэх, ёс зүйн харилцаа хандлагыг төлөвшүүлэх сургалтанд Өвөрхангай аймгийн 19 сумын Газрын даамал болон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтэнүүд оролцлоо. Тус сургалтанд:
✅”Газрын мониторингийн систем”-ийн үйл ажиллагаа, газрын төлөв байдал, чанарын мониторингийн сүлжээг ажиллуулах, газар хамгаалах нөхөн сэргээх үйл ажиллагаа;
✅Сумын тухайн жилийн “Газар зохион байгуулалтын төлөвлөгөө” боловсруулахад анхаарах зүйлс;
✅Газар зохион байгуулалт, төлөвлөлтийн цахим системийн хэрэглээ;
✅Хилийн цэсийн зөрчил маргаан, анхаарах асуудал;
✅Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлага, хандлага;
✅Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах аргачлал;
✅Газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхнийн нэгж талбарын хувийн хэргийн бүрдүүлэлт, төрийн болон албаны нууц бариимт матеиалын хадаглалт, хамгаалалт;
✅Геодезийн цэгт тэмдэгтийн хадаглалт хамгаалалт, газар зүйн нэрийн тодруулалт, мэдээллийн санг хөтлөх, анхаарах асуудал;
✅Газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн цахим системд хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг давхцуулан шалгах, Хот байгуулалтын баримт бичгийн ангиалал, хэрэгцээ, шаардлага;
✅Хот байгуулалтын кадастрын цахим системийн үйл ажиллагаанд анхаарах асуудал;
✅Газрын кадастрын мэдээллийн системийн үйл ажиллагаа, газрын төлбөр, татвар ногдуулалт, нэхэмжлэл үүсгэх зэрэг сэдвүүдээр бие даасан хэлэлцүүлгйг зохион байгууллаа.
Дээш буцах