EN

ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД

Бүгд Найрамдах Казахстан Улсын Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт “Казахстаны Сансрын аялагч” компанитай Монгол Улсад хиймэл дагуулын мэдээлэл, гео-мэдээллийн системийн мэдээлэл ашиглан түүнийг газрын зурагт тусгах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг компаниудтай холбоо тогтооход дэмжлэг үзүүлэх талаар албан бичиг ирүүлсэн байна.

Иймд дээрх байгууллагатай хамтран ажиллахыг сонирхсон этгээд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны ulaanbaatar@mfa.kz цахим хаягаар холбогдож, саналаа ирүүлэх боломжтой.

 

Дээш буцах