EN

ГАЗРЫН САЛБАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД УРЬЖ БАЙНА

Газрын харилцааны салбарын ажилтны өдрийг тохиолдуулан Газар зохион байгуулалт, геодези, зураг газар, МУИС-ийн Газарзүйн тэнхим, Наранцацралт сан болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба хамтран “Ж.Наранцацралт агсны нэрэмжит Газрын харилцааны салбарын оюутны эрдэм шинжилгээний бага хурал”-ыг 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр МУИС-ийн 1 дүгээр байрны дугуй зааланд зохион байгуулах гэж байна.
Монгол улсын хэмжээнд газрын харилцаа, хот төлөвлөлтийн чиглэлээр суралцаж буй бакалаврын түвшний оюутнуудыг бага хуралд идэвхтэй оролцохыг урьж байна.

Дээш буцах