EN

ГАЗРЫН ГЭРЭЭ, ГЭРЧИЛГЭЭ, КАДАСТРЫН ЗУРГИЙГ ИРГЭД ГЭРЭЭСЭЭ ХЭВЛЭЖ АВАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

Иргэн, хуулийн этгээдийн газрын гэрээ, гэрчилгээ, кадастрын зураг баталгаажуулахад нийт 10 гарын үсэг зурагддаг байсан бөгөөд сардаа нийт 8000 гаруй гарын үсэг зуруулах шаардлага үүсдэг байсан. Үүнээс шалтгаалж нэг иргэний баримт бичгийг баталгаажуулах хугацаа 30-60 хоног шаарддаг байв.
Харин одоо иргэн, хуулийн этгээд газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ, кадастрын зураг, гэрээ QR кодоор баталгаажуулан цахимаар 1 минутад үнэгүй авах боломж бүрдсэн бөгөөд уг үйлчилгээг 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар нийт 8742 удаа цахимаар үзүүлж, иргэн, хуулийн этгээдийн 214 сая гаруй төгрөгийг хэмнэсэн байна.
Цахимаар газрын гэрээ, гэрчилгээ, кадастрын зураг хэвлэх боломжийг бүрдүүлснээр өнөөдрийг хүртэл хугацаанд 2,700,000 иргэн, сард 750,000 иргэн, өдөрт 7551 иргэн уг системээр үйлчлүүлсэн байна.
.....
A total of 10 signatures were required to certify land contracts, certificates, and cadastral maps of individuals and legal entities, and a total of more than 8,000 signatures were required per month. Due to this, it took 30-60 days to certify a citizen's document.
Whereas now, citizens and legal entities have the opportunity to receive land possession and use certificates, cadastral maps and contracts verified by QR codes for 1 minute free of charge. As of November 1, 2021, the service was provided a total of 8742 times by online, saving more than 214 million MNT for citizens and legal entities.
To date, the system has been used by 2,700,000 citizens, 750,000 citizens per month and 7,551 citizens per day through the possibility of printing land contracts, certificates and cadastral maps online.
Дээш буцах