EN

ГАЗРЫН БАГЦ ХУУЛЬ БОЛОН ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ТУХАЙ ХУУЛЬ, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛАХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БАЯНХОНГОР АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар Хэлэлцүүлэгт Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас цахимаар, Баянхонгор сумын иргэд танхимаар, 19 сумын ЗДТГазрын албан хаагчид болон иргэдийн төлөөлөл цахимаар тус тус оролцож нийт 428 хүн хамрагдсан хэлэлцүүлэг болж өндөрлөв.
Хэлэлцүүлгийн хүрээнд:
✅Газрын ерөнхий хуулийн төсөл
✅Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн төсөл
✅Газрын төлбөрийн тухай хуулийн төсөл
✅Кадастрын тухай хуулийн төсөл
✅Геодези, зураг зүйн тухай хуулийн төсөл
✅Хот багуулалтын тухай хуулийн төсөл
✅Нийгмийн зайлшгүй хэрэгцээнд зориулан газар чөлөөлөх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг иргэн, хуулийн этгээдэд танилцуулж, санал авч хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Дээш буцах