EN

ЧАДАВХЖУУЛАХ БОЛОН МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Төв аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газар 2023.03.03-ны өдөр 27 сумын газрын даамлын чадавхижуулах сургалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Сургалтад хууль эрх зүйн чиглэлээр:
✅Захиргааны акт, захиргааны шийдвэрийн процесс;
✅Захиргааны хэргийн шүүхийн процесс;
✅Төрийн албан хаагчийн ёс зүй;
✅Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль;
Мэргэшүүлэх, чадавхижуулах чиглэлээр:
✅Кадастрын мэдээллийн сангийн хөгжүүлэлт;
✅Газрын төлбөр, татварын системийн хөгжүүлэлт;
✅Хаягийн мэдээллийн системийн хөгжүүлэлт;
✅Газар, үл хөдлөх, хөрөнгийг хаягжуулах журмын шинэчлэл;
✅Барилга, байгууламжийн паспортжуулалт;
✅Сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх зэрэг сэдвийн хүрээнд явагдлаа.
Дээш буцах