EN

БЭЛЧЭЭРИЙН ГАЗРЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ ФОТОМОНИТОРИНГИЙН АРГААР ҮНЭЛЭХ АЖИЛ

Газрын тухай хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд 2015 оноос хойш Швейцарийн хөгжлийн агентлагаас хэрэгжүүлж буй “Ногоон-алт малын эрүүл мэнд төсөл”-тэй хамтран Монгол улсын хэмжээнд бэлчээрийн төлөв байдлыг тогтоох, үнэлэх, бэлчээр ашиглалтын менежментийг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж, бэлчээрийг хамгаалах, сайжруулах зорилгоор “Бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэх” ажлыг санаачлан 6 дахь жилдээ хэрэгжүүлж байна.

2020 онд бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэх ажлын мониторингийн цэгүүдийн мэдээллийг Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системд бүрэн оруулсан эхний 5 аймгийг шалгаруулах уралдаан зарласан бөгөөд тус уралдааны дүн гарч Швейцарийн хөгжлийн агентлаг “Ногоон-алт малын эрүүл мэнд төсөл”-ийн дэмжлэгтэйгээр дараах аймгуудыг шагнаж, урамшууллаа.

1.    Нэгдүгээр байр эзэлсэн Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар

2.    Хоёрдугаар байр эзэлсэн Хэнтий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар

3.    Гуравдугаар байр эзэлсэн Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар

4.    Дөрөвдүгээр байр эзэлсэн Булган аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар

5.    Тавдугаар байр эзэлсэн Завхан аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар  

Бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэх ажлын хээрийн судалгааг бүрэн хийж, мониторингийн цэгүүдийн мэдээллийг Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системд бүрэн оруулж дуусгасан 287 сумын Газрын даамлуудад 2021 оны А/55 тоот тушаалаар мониторингийн цэгийн урамшууллыг олголоо. Өнгөрсөн хугацаанд маш их үр бүтээлтэй хамтран ажилласан аймаг, сумын удирдлагууд болон мэргэжилтэн, Газрын даамлуудад талархсанаа  илэрхийлье.

Цаашид бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэх ажлыг аймаг, сум, дүүргийнхээ нутаг дэвсгэрт зохион байгуулан ажиллаж, мониторингийн цэгүүдийн хээрийн судалгааг цаг хугацаандаа бүрэн хийж, газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системд оруулах ажлыг жил бүр зохион байгуулах учраас хариуцсан ажилдаа идэвхи, санаачлагатай, үр бүтээлтэй ажиллахыг уриалж байна.

Мөн бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэх ажлын 2020 оны мониторингийн цэгүүдийн хээрийн судалгааг чанартай гүйцэтгэж, үр бүтээлтэй, идэвхи санаачлагатай ажилласан дараах мэргэжилтнүүдэд Швейцарийн хөгжлийн агентлагийн “Ногоон Алт-Малын эрүүл мэнд” төслөөс урамшуулал олгосон байна.

Дээш буцах