EN

ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ, ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ЭРХТЭЙ АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН АНХААРАЛД

Салбарын тусгай зөвшөөрөл, мэргэжлийн байгууллагын эрх авах, сунгуулах, сэргээлгэх хүсэлт, тухайн жилийн тайланг хүлээн авах үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжиж байна.

Цахим хэлбэрт шилжиж байгаатай холбогдуулан Геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх, Газар зохион байгуулалтын мэргэжлийн байгууллагын эрхтэй аж ахуйн нэгжүүд энэ жилийн тайлангаа www.license.gazar.gov.mn цахим системээр нэвтэрч ирүүлнэ үү. 

Жич: Аж ахуйн нэгжүүд Нийгмийн даатгалын мэдээллийн санд бүртгэгдсэн аж ахуйн нэгжийн нэрээ Улсын бүртгэлийн гэрчилгээ дээрх албан ёсны нэртэйгээ тулган зөрүүтэй тохиолдолд харъяа аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст хандаж мэдээллээ засварлуулна.

Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлтэй холбоотой мэдээллийг Төрийн мэдээлэл солилцооны ХУР нэгдсэн системээс авч, аж ахуйн нэгжийн нэвтрэлтийг ДАН системээр танин баталгаажуулж байгаа тул нийгмийн даатгал болон хуулийн этгээдийн улсын бүртгэлд нэрийн зөрүүгүй аж ахуйн нэгжүүд цахим системээр тухайн жилийн тайлангаа ирүүлэх боломжтойг анхаарна уу.

Системд бүртгүүлэх, нэвтрэхтэй холбоотой заавартай энд дарж танилцана уу.

Дээш буцах