EN

2020 ОНЫ САЛБАРЫН ШИЛДЭГҮҮД ТОДОРЛОО

21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын албаны дарга нарын “Удирдах ажилтны зөвлөгөөн” энэ жил цар тахалтай холбогдуулан анх удаа цахимаар өнөөдөр 2021 оны 2 сарын 5-ны өдөр зохион байгуулагдаж байна.

Зөвлөгөөний үеэр 2020 онд Салбарын хэмжээнд хэрэгжүүлсэн томоохон ажлуудаа тайлагнан дүгнэж, “Шилдэг байгууллага”, “Шилдэг менежер”, “Шилдэг нэгж”, “Шилдэг ахлах мэргэжилтэн”, “Шилдэг ажилтан”, “Шилдэг газрын даамал”-ыг тодруулан өргөмжлөл гардууллаа. ГЗБГЗЗГ болон Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны шилдгүүдэд шагналыг гардуулан өгсөн бол Аймгуудын ГХБХБГ-ын шилдгүүдийн шагналыг шуудангаар хүргүүлэхээр боллоо.

Дээш буцах