EN

2021 ОНЫ ГЗБГЗЗГ-ЫН БАЙГУУЛЛАГЫН “ШИЛЖИХ ЯВАХ ЦОМ"-ЫН ТӨЛӨӨХ ТЭМЦЭЭН

         ГЗБГЗЗГ-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг байгууллагын “Шилжих явах цом"-ын төлөөх тэмцээн 2021 оны 11 сарын 18-20-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

         Тэмцээнд спортын 6 төрлөөр 9 баг 11 багц медалийн төлөө хурд хүч, оюун оюунаа уралдуулан оролцов.  

        Удирдамжийн дагуу сагсан бөмбөг, волейбол, буухиан тэмцээнд холимог багаар, шатар, 100 буудалт даам, ширээний теннис, дартсын тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тамирчид хувийн амжилтаар оролцохоор зохион байгуулагдлаа.

Багийн нэгдсэн дүнгээр Геодези, зураг зүйн хэлтэс Гуравдугаар байр, Архив мэдээллийн төв болон Хот байгуулалтын хэлтсийн хамтарсан баг Хоёрдугаар байр, 2021 оны “Шилжин явах цом”-ын эзнээр Захиргаа, удирдлага, хамтын ажиллагааны газар шалгарав. Нийт баг, тамирчиддаа баяр хүргье.

Дээш буцах