EN

ГАЗРЫН ТӨЛӨВ БАЙДАЛ, ЧАНАРЫН ХЯНАН БАТАЛГААНЫ МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГУУД АНХААРАЛ ХАНДУУЛНА УУ

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2020 оны А/142 дугаар тушаалаар “Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны мониторингийн системийг үйл ажиллагаанд нэвтрүүлэх” иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил газарт хийгдэж буй газрын төлөв байдал, чанарын захиалгат хянан баталгааны ажлыг цахим хэлбэрээр гүйцэтгэх болсон тул “МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ГАЗРЫН МОНИТОРИНГИЙН СИСТЕМЭЭР ДАМЖУУЛЖ ГАЗРЫН ТӨЛӨВ БАЙДАЛ, ЧАНАРЫН ЗАХИАЛГАТ ХЯНАН БАТАЛГААНЫ АЖЛЫГ ГҮЙЦЭТГЭХ УР ЧАДВАР ЭЗЭМШҮҮЛЭХ” сэдэвт сургалтыг 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр цахимаар зохион байгуулах гэж байна.

ЖИЧ: ЭНЭХҮҮ СУРГАЛТ НЬ 2020 ОНЫ СҮҮЛИЙН СУРГАЛТ УЧИР СУРГАЛТАД ХАМРАГДААГҮЙ ЭРХ БҮХИЙ МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН АЛБАН ХААГЧИД ХАВСРАЛТАД ЗААСАН МАЯГТЫН ДАГУУ МЭДЭЭЛЛИЙГ MONITORING.REPORT@GAZAR.GOV.MN ЦАХИМ ШУУДАНГААР ИРҮҮЛЖ, СУРГАЛТАД ОРОЛЦОНО УУ.

Сургалтын хөтөлбөр болон дэлгэрэнгүй мэдээллийг хавсралтаас үзнэ үү.

Суурь судалгаа, мониторингийн хэлтэс

Утас: 51-263676

Цахим шуудан: monitoring.report@gazar.gov.mn

Дээш буцах