ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ ЦАХИМ ШИЛЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД ХЭНТИЙ АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАРТ АЖИЛЛАА

ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ ЦАХИМ ШИЛЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД ХЭНТИЙ АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАРТ АЖИЛЛАА
🇲🇳🇲🇳🇲🇳 Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын удирдлагууд Хэнтий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын үйл ажиллагаатай танилцан албан хаагчидтай уулзаж, Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системээр дамжуулан газрын харилцааны салбарын үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд цахимаар үзүүлж буй асуудал, газар зохион байгуулалт, хот байгуулалтын төлөвлөгөө, түүний хэрэгжилт, бүтээн байгуулалтын ажлын явц, төрийн үйлчилгээний чанар хүртээмж, албан хаагчдын ажиллах нөхцөл зэрэг олон асуудлаар санал солилцож, тодорхой ажлуудыг эрчимжүүлэх шаардлагатай талаар үүрэг, чиглэл өглөө. Үүнд:

✅
Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам, Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим систем ажиллуулах зэрэг журмуудыг хэрэгжүүлж ажиллах;
✅ Газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхтэй холбоотой иргэн, хуулийн этгээдийн нийт 27 төрлийн хүсэлтийг цахимаар хүлээн авч, холбогдох хууль, журамд заасны дагуу ажлын 5-15 хоногт багтаан шийдвэрлэх;
✅ Иргэн, хуулийн этгээдээс газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхтэй холбоотой хүсэлтэд хавсаргадаг 30 гаруй төрлийн цаасан материал буюу төрд байгаа мэдээллийг дахин шаардахгүйгээр хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх;
✅ Газар эзэмших эрх шилжүүлэх үйл ажиллагааг бүрэн цахимжуулж, хувь хүн, хуулийн этгээдийн орлогын албан татварын нэхэмжлэхийг цахимаар үүсгэж, цахимаар төлөх боломжийг бүрдүүлсэнтэй холбоотойгоор иргэн, хуулийн этгээдийн газрын эрх шилжүүлэх хүсэлтийг цахимаар хүлээн авч шийдвэрлэх;
✅ КОЙКА олон улсын байгууллагын санхүүжилтээр хаягийн нэгдсэн системийг шинэчлэх, олон улсын жишигт нийцсэн дэвшилтэд технологийг нэвтрүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулж байгаа тул тухайн системийн суурь өгөгдөл мэдээллийг зураглах, боловсруулах, батлагдаагүй гудамж, зам талбайг нэршүүлэх ажлыг орон нутгийн хэмжээндээ зохион байгуулж ажиллах;
✅ Аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг аймгийн хэмжээнд бүрэн хийж дуусгах, батлагдсан төлөвлөгөөнүүдэд нийцүүлэн сумдын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг боловсруулж, иргэн, хуулийн этгээдэд газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх олгох үйл ажиллагааг зохион байгуулах;
✅ Барилгын материалын сорилт, шинжилгээний лабораторийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэгч компаниар батлагдсан зураг төслийн дагуу чанартай хийлгэж дуусгах, гүйцэтгэлд тогтмол хяналт тавьж ажиллах, улсын комисст хүлээн авах ажлыг холбогдох, хууль тогтоомжийн хүрээнд үе шаттай зохион байгуулах, тоног төхөөрөмж, тавилга, эд хогшлын төсөв, зардлыг шийдвэрлүүлэхэд анхаарах;
ГЗБГЗЗЕГ-ын удирдлагын зүгээс аймгийн хэмжээнд тулгамдаж байгаа асуудлуудыг үе шаттайгаар шийдвэрлэх тал дээр дэмжлэг үзүүлж, мэргэжил арга зүйгээр хангаж, холбогдох арга хэмжээг авч ажиллахаа илэрхийллээ.