“ЦАХИМ ОРЧИН ДАХЬ ЁС ЗҮЙ” СЭДЭВТ REEL /богино хэмжээний видео/ УРАЛДААНЫ ДҮН ГАРЛАА

“ЦАХИМ ОРЧИН ДАХЬ ЁС ЗҮЙ” СЭДЭВТ REEL /богино хэмжээний видео/ УРАЛДААНЫ ДҮН ГАРЛАА
Төрийн албан хаагчийн Ёс зүйн тухай хууль, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих, төрийн албан хаагчдын ёс зүйн хэм хэмжээ, хандлага, зөв дадлыг төлөвшүүлэх, цахим орчин дахь хариуцлагатай хэрэглээг төлөвшүүлэх зорилгоор “Цахим орчин дахь ёс зүй” сэдэвт Reel уралдааныг зохион байгууллаа.
Тус уралдаанд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба (4 баг), мөн 14 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас нийт 20 баг оролцож, уран бүтээлээ ирүүлснээс дараах багууд өндөр үнэлгээ авч шалгарлаа:
🏆 Шагналт байрууд:
🥇 1-р байр – Б.Отгонзаяа ахлагчтай Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 1-р баг (800,000 төгрөг)
🥈 2-р байр – Б.Отгончимэг ахлагчтай Говьсүмбэр аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар (500,000 төгрөг)
🥉 3-р байр – Д.Түвшинбат ахлагчтай ГЗБГЗЗЕГ-ын 2-р баг (300,000 төгрөг)
Уралдаанд идэвхи санаачилгатай оролцсон нийт албан хаагчид, хамт олон болон шалгарсан багууддаа талархал илэрхийлж, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсье.
Цахим орчинд ёс зүйтэй, хариуцлагатай байцгаая.