Геодезийн хэмжих хэрэгсэл баталгаажуулахад юуг анхаарах вэ?
Дараах геодезийн хэмжих хэрэгсэлд шалгалт баталгаажуулалт хийнэ.
Иргэн, хуулийн этгээд хооронд геодезийн хэмжих хэрэгслийг хэрхэн шилжүүлэх вэ?
Бүрдүүлэх материал
Барилга хот байгуулалтын Сайдын 2021 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн 123 дугаар тушаалаар ГЕОДЕЗИ ЗУРАГ ЗҮЙН АЖЛЫН ЖИШИГ ҮНЭ /БД 81-103-21/ шинэчлэгдэн батлагдсан тул багаж баталгаажуулалтын төлбөрт өөрчлөлт орсон.
Иймд 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн дараах байдлаар үйлчилгээ үзүүлнэ.
АЖЛЫН БҮТЭЭЛИЙН НОРМ БА ЖИШИГ ҮНЭ
(Бүтээлийн норм: багийн/сард гүйцэтгэх)
Дансны дугаар: IBAN030090 100900008063
Хүлээн авагч: ГЗБГЗЗЕрөнхий газар
Төрийн сан
Гүйлгээний утга: Иргэн, Аж ахуйн нэгж, байгууллагын НЭР, РЕГИСТР бичих
Жич: Үйлчлүүлэгч QPay-ээр төлбөрөө төлөхдөө гүйлгээний утга дээр иргэн, хуулийн этгээдийн нэр, регистрийн дугаарыг оруулсанаар и-баримт шивэгдэх болно.
Холбоо барих утас: Санхүү, эдийн засгийн хэлтэс (51)267507
Төв аймгийн Номтын аманд байрлах “ЗАЙ ХЭМЖЛИЙН ЖИШИЛТИЙН ПОЛИГОН“
Төв аймгийн Баянцагаан суманд байрлах “ АГААРЫН ЗУРГИЙН ТООН КАМЕР ШАЛГАХ ПОЛИГОН“
Улсын геодези, зураг зүйн газрын туршилт судалгааны лаборатори 1986 онд Төв аймгийн Баянцагаан сумын нутагт агаарын зургийн камерын хяналтын полигоныг байгуулж, түүний цэг тэмдэгтүүдийг судлан туршилт судалгаанд ашигладаг байжээ. Уг полигон Төв аймгийн Баянцагаан сумын төвөөс баруун хойш 10 киллометрт байрладаг. Агаарын зургийн камерын полигон GPS-ийн үндэслэлийн 1, хяналтын 169 цэгтэй.
Төв аймгийн Баянчандмань-Борнуур сумын хоорондох авто зам дагуу байрлах Гравиметрийн I ангийн сүлжээний 6 цэг бүхий хүндийн хүчний хурдатгал тодорхойлох “ГРАВИМЕТРИЙН ПОЛИГОН”
2025 онд Хан-Уул дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт дунд болон техникийн нарийвчлалтай геодезийн хэмжлийн багаж баталгаажуулах 10 цэгтэй “Яармаг” жишилтийн полигоныг байгуулсан.
Полигоны байршлын координат: 47°50'7.60"N 106°47'48.10"E
БАГАЖ БАТАЛГААЖУУЛАЛТЫН ЦАХИМ СИСТЕМ
Дунд болон техникийн нарийвчлалтай геодезийн хэмжлийн багаж баталгаажуулах 10 цэгтэй “Яармаг” жишилтийн полигоныг байгуулснаар багаж баталгаажуулалтын дэд системээр дамжуулан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өөрийн эзэмшлийн геодезийн багажийг https://geodesy.gov.mn/ цахим системээр дамжуулан баталгаажуулснаар QR кодтэй гэрчилгээ үүснэ.