мэдээ хариуцагч: А.Отгонжаргал :99074774

“ЁС ЗҮЙ, ХАРИУЦЛАГЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ” ЖИЛИЙН ХҮРЭЭНД ШИЛЖИН ЯВАХ ТУГ ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ АЯЛАЛАА

“ЁС ЗҮЙ, ХАРИУЦЛАГЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ” ЖИЛИЙН ХҮРЭЭНД ШИЛЖИН ЯВАХ ТУГ ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ АЯЛАЛАА
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар-аас 2026 оныг салбарын хэмжээнд “ЁС ЗҮЙ, САХИЛГА ХАРИУЦЛАГЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ” зорилтот жил болгон зарлаж шилжин явах туг Өвөрхангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар-т 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 06 дугаар саырн 05-ны өдрүүдэд аялалаа.
Туг аялах хугацаанд төрийн албан хаагчийн ёс зүй, хариуцлагыг нэмэгдүүлэх, мэргэжил сурталчлах, иргэд, олон нийтэд чиглэсэн контент хийх ажлын төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүллээ.
✅“Хамтдаа шийдье” нээлттэй хаалганы өдөрлөгийг Өлзийт, Есөнзүйл, Төгрөг, Гучин-Ус суманд зохион байгуулж 300 гаруй иргэдэд газрын харилцааны төрийн үйлчилгээ болон хууль эрх зүйн зөвлөгөө өгөв.
✅Газрын удирдлагын цахим систем egazar.gov.mn-ээс авч буй 27 төрлийн үйлчилгээг хэрхэн авах алхамт зааварыг олон нийтийн сүлжээнд түгээв.
✅ЕБС-ийн ахлах ангийн 200 гаруй сурагчдад мэргэжил суртачилах арга хэмжээг зохион байгуулав.
✅ “Төрийн албан хаагчийн ёс зүй”, “Жендерийн тухай ерөнхий ойлголт”, “Сэтгэл хөдлөлийн чадамжууд”, “Хувь хүний хөгжил ба сонсох ур чадвар”, “Мэдээллийн аюулгүй байдал” сэдвүүдээр албан хаагчдад сургалт зохион байгуулав.
✅Албан хаагчдын дунд ажлын цаг ашиглалт, Төрийн албаны ерөнхий шаардлага, стандарт, ёс зүйн тухай хууль, Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөрт заасан сургалт, нөлөөллийн ажилд оролцсон байдал, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангасан байдлыг харгалзан үнэлэх уралдаан зохион байгуулав.
Шилжин явах туг Баянхонгор аймгийн ГХБХБГазар-т аялж байна.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:

Мэдээлэл хариуцагч: А.Отгонжаргал