мэдээ хариуцагч: А.Отгонжаргал :99074774

ГАЗРЫН ҮНЭЛГЭЭ, ТАТВАР, ТӨЛБӨР, БИРЖИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

ГАЗРЫН ҮНЭЛГЭЭ, ТАТВАР, ТӨЛБӨР, БИРЖИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын газрын үнэлгээ, татвар, төлбөр, газрын биржийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, татвар, төлбөрийн системд “Эрхэт Инноваци” ХХК-тай хамтран хөгжүүлсэн нэмэлт хөгжүүлэлтийн ажлыг танилцуулах зорилгоор чадавхжуулах сургалтыг 2026 оны 6 дугаар сарын 4–5-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Тус сургалт нь газрын төлбөр, татварын цахим системийн нэмэлт хөгжүүлэлтийн ажлын үр дүнг танилцуулах, орон нутгийн мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, нэгдсэн арга зүйгээр хангах зорилготой юм. Сургалтын хүрээнд газрын төлбөр, татварын цахим системийн шинэчлэл, татварын удирдлагын нэгдсэн системтэй мэдээлэл солилцох модуль, газрын төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлтийн автомат тооцоолол, нэхэмжлэл болон төлөлтийн тайлангийн хөгжүүлэлт зэрэг чиглэлээр практик сургалт, хэлэлцүүлэг өрнүүлж байна.
Мөн газрын үнэлгээний цахим системээр масс үнэлгээ тооцох, нөхөх олговор болон нийтийн сервитутын тооцооллын модультай ажиллах, газрын биржийн цахим системээр дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг зохион байгуулах, цахимаар гэрээ байгуулах зэрэг сэдвээр сургалт явуулж, оролцогчдод мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч байна.
Түүнчлэн Газрын төлбөрийн тухай хуулийн төсөл, газрын үнэлгээг шинэчлэн тогтоох тухай Засгийн газрын тогтоолын төсөл, “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах журам”-д оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, хэрэгжилтийн бэлтгэлийг хангах чиглэлээр зөвлөмж хүргэлээ.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:

Мэдээлэл хариуцагч: А.Отгонжаргал