


Газрын харилцааны ажилтны өдрийг тохиолдуулан, Монгол Улсын хөгжил дэвшил, тусгаар тогтнолын үндэс болсон газрын харилцаа, геодези, зураг зүй, барилгын салбарыг хөгжүүлэх үйл хэрэгт мэргэжлийн өндөр ур чадвар, ёс зүй, идэвх санаачилга гарган үр бүтээлтэй ажилласан салбарын ахмад настан, албан хаагчид Төрийн дээд одон, медаль, “Хилийн төлөө” тэмдэг гардуулав.
Шагналыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын дарга А.Энхманлай гардуулан өглөө.
“ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН”-ООР:

Чимэддоржийн Сарайдамба /Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын салбарын ахмад настан/;
“ХИЛИЙН ТӨЛӨӨ” ТЭМДЭГЭЭР:

Доржсүрэнгийн Бат-Эрдэнэ /Геомастер ХХК-ийн Геодезийн инженер/;