НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 14 ДҮГЭЭР СУРГУУЛЬ ДЭЭР “МЭРГЭЖИЛ СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГ”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 14 ДҮГЭЭР СУРГУУЛЬ ДЭЭР “МЭРГЭЖИЛ СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГ”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас “Газрын харилцааны ажилтны өдөр”-ийг угтан “Мэргэжил сурталчлах өдөрлөг”-ийг Баянзүрх дүүрэгт Нийслэлийн ерөнхий боловсролын 14 дүгээр сургууль дээр Хөдөө аж ахуйн их сургуулийн Агроэкологийн сургууль, Геодезийн тусгай зөвшөөрөлтэй “Агар Од Инженеринг” ХХК-тай хамтран зохион байгууллаа.
Энэхүү өдөрлөгт Нийслэлийн ерөнхий боловсролын 14 дүгээр сургуулийн 11 дүгээр ангийн сурагчид, сургалтын менежер, багш нар оролцсон бөгөөд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын үйл ажиллагаа, газрын харилцааны салбарын онцлогийн талаар танилцуулан, геодезийн хэмжилт, зураглалын багаж, тоног төхөөрөмжийг үзүүлж, ирээдүйн ажил мэргэжлээ сонгох сонголтод дэмжлэг болох мэдээ, мэдээллийг хүргэлээ.
“Мэргэжил сурталчлах өдөрлөг”-ийг зохион байгуулахад дэмжин хамтран ажилласан Нийслэлийн ерөнхий боловсролын 14 дүгээр сургуулийн удирдлага, багш нар, Хөдөө аж ахуйн их сургуулийн Агроэкологийн сургуулийн багш, оюутнууд, Геодезийн тусгай зөвшөөрөлтэй “Агар Од Инженеринг” ХХК-ийн хамт олонд талархалаа илэрхийлье.